Tuesday, August 10, 2010

Party


Эрхэм хүндэт Бат-Эрдэнэ эх орондоо айлчилж буйтай холбогдуулан ангийн андууд маань нийллэг зохион байгуулав. 2010 оны 08 сарын 07-ны өдрийн 09 цагт УДЭТ-ын гадаа болзож баяр хөөр дүүрэн уулзацгаалаа.
Багш маань Монголынхоо үзэсгэлэнт байгалиар зугаалж байсан аяллаасаа яаран сандран бидэндээ ирсэн билээ. Багшдаа их баярлалаа.
Хулангийнхаа хийсэн video-г орууллаа.Хуландаа бас их баярлалаа.

Арын эгнээнд Батзул, Батдэлгэр, Хулан, Багш, Алтанзул, Мөнх-Оргил, Хаш-Эрдэнэ, Батболд.

Урд сууж байгаа Даваа, Миньяан, Бат-Эрдэнэ, Гансүх, Даваа-Очир
(Ууж идээгүй байгаа арай л өнгөлөг хүмүүс байгаа биз.)





Холоос ирсэн хүнд шинэ шөл уулгая даа тэ











Тэрэлжийн амралтанд очиж хүндэтгэлийн зоог барингаа ардын жүжигчин Махаа ч билүү Гурилаа ч билүү залуугийн дуулахыг сонслоо. Сайхан дуулдаг хүү шүү гэж бүгд магтав.

Дараа нь бүгдээрээ чулуу, мод, цэцэг гэсэн 3 багт хуваагдан спорт, урлагийн болон funny тэмцээнд өрсөлдөцгөөв.

1-р байр эзэлсэн "Мод" баг.


2-р байр эзэлсэн "Чулуу" баг.

3-р байр эзэлсэн "Цэцэг" баг.



Тэмцээний үеэр...


Эрхэлж тоглохдоо сайн юм болохоор ДО,МО 2-ын баг л түрүүлээд байсан.
Зарим нөхдүүд араас ирнэ гэж байсан тул уулан дээр гарч утсаар ярих гээд алхаж байгаа нь. Бат-Эрдэнэ харин нутагтаа ирсэнийх нэг сайн ууж авъя, даанч хүн 2 гартай юм даа. Өшөө нэг гар байсан бол дахиад нэгийг барихгүй юу.
Үргэлжлэл бий...

4 comments:

Зулаа said...

Сайхан амарсан шүү. манай баг албаар 3р байрт орсын, хүмүүст бэлэг өгөх гээд, ямар бэлгээ өөрсдөө авчилтай биш дэ. Манай багийн өгсөн бэлгийг 1р байрт орсон багшийн баг бариад сууж байгаан. Бэлэг өгч байгаа зургыг нь оруулаач........

ука said...

Сайхан бичлэг, гоё зурагнууд, сайхан байна өө. Өвлийнхөөс арай цөөхүүл ч гэсэн бас л овоо олон хүн ирсэн байна ш дээ. Үргэлжлэлийг харуулдан харуулдан сууна шүү, Хашаа....

Anonymous said...

Munkh-Erdene haana bnaa? Munkh-Orgiloo? ug ni azargaa huraah tsag bolson yum daa!

БЭ said...

өө энэ миний гарт байгаа хоёр дахь шар айраг чинь багшийх шүү, намайг авааад дээшээ явж бай гэсэн юм, сая л анзаарлаа шд энийг хэхэ