Wednesday, March 9, 2011

Пж-тэй уулзсан нь

Миний бие цагаан сар өнгөрөөгөөд Солонгос улс руу албан томилолтоор явах болонгуутаа шууд л Пж-той чатлаж, ”Найз нь танай нутгаар зочлох болсон тул Монголоос захих зүйл байвал хэлээрэй” гэтэл харин ангийн найз маань тун даруу загнаж “Надад захих зүйл алгаа хө, харин чи ирээд холбоо бариарай” гээд утасныхаа дугаарыг өглөө. Бусад хүмүүс шиг ууцны мах, ул боов энэ тэр зүйл захисангүй. Ажил ихтэй тул уулзалдаж чадахгүй байж магад, тэгээд ч элдэв зүйл дайж төвөг удаад яах вэ гэж бодсон бололтой.
За ингээд хөлгийн жолоог Солонгос улс руу заллаа. Солонгосын гааль дээр баларсаан, нөгөө олон хүмүүсийн архинаас болж шалгагдаад, торгууль энэ тэр юм төлөх болж байтал, ашгүй анх удаа явж байгаан байна, дахиж ингэж болохгүй шүү гэсэн сануулга аваад хил нэвтэрлээ. Буусан өдрөө утас олж Пж-руу ярьж чадсангүй, маргааш нь нөхрийнхөө дүүгийнд очингуутаа утсаар залгалаа.
- Байна уу, Пж-уу?
- Аан за одоохон, /өөр хүн авсан бололтой/. Байна уу З юу?
- Байна, байна, за сайн уу, ажил төрөл сайн уу, чи хаана байгаан? би Сөүлээс холгүй байгаа бололтой,
- Өө сайн хө, найз нь харин ажилд гараад явчихсан, сая хэд хоног амарч байгаад, одоо Сөүлээс бүр хол байнаа, ажил ихтэй болохоор очиж уулзаж амжихгүй нь ээ, чи сайн явж ирсэн үү, хэд хонох билээ?
- Би 7 хононо, өө тэгээд уулзаж чадахгүй юм уу, Монголоос уулзах гээд ирж байхад...........
- Харин тийм ээ хө, ажил ингээд таарчихлаа. Чи харин дуу хоолой чинь шал өөр болчихсон байна ш дэ, төсвийн байгууллагад ажилладаг хүн шиг л намбатай ярьж байна. Бз та 2 ер нь тийм болсон байха, 2-лаа миний мессенжерт хамгийн дээд талд байдаг, тэгээд яг цагтаа 6-д ажил тарангуут гараад явчихна, ажлын цагаар бол байж л байна. /хэ хэ хэ /
- За за, яг ш дээ, хэвээрээ л байгаа биз дэ /ха ха ха/
-Үгүй ээ өөр болсон байна, за за тэгээд ирсэн ажил төрөл бүтэж байна уу, манай ангийхнаар сонин юутай байна, бүгдээрээ уулзаа юу?
- Харин ойрд ажил төрөл ихтэй, тун завгүй л байх шиг байна ш дээ,
-Харин тийм бололтой, нэг зав гаргаад нэт-д орохоор шинэ зүйл нэмэгдээгүй л байхын, яагаад байгаан, У-г ирснээс хойш уулзаа юу?
Үгүй ээ? Уулзаагүй, завгүй байгаан байлгүй, За за би энэ утсан дээр байна, чи дараа залгаарай
-За тэгнээ, завтай болохоор ярина
Товчхондоо /мэдээж энэнээс олон зүйл ярьсан л даа/ иймэрхүү яриа боллоо.

2 хоногийн дараа.

5 цагийн алдад дүүгийн утсанд утас ирлээ. Надтай ярина гэсэн байнаа, авсан чинь Пж:
- Хүүе найз нь эндээс хурдны автобусанд суугаад хөдөлж байна, чи хаана байна?
- Өө тийм үү, би энд Түндэмүн дээр дэлгүүр хэсээд явж байна. Тэгвэл энэ хавиар дэлгүүр хэсэнгээ чамайг хүлээж байъя
- За тэг, цастай зам халтиргаа ихтэй жаахан удаан явж байна, бараг 3 цаг болохоор байна шүү
- За за би энүүгээр юм үзэнгээ хүлээж л байя
- За
Ингээд тэнгэр хангай цаанаасаа цас оруулж бид 2-г уулзууллаа. Цас ихээр орсон учраас Пж амарсан байлаа.
Хүлээсний эцэст Пж ирж бид 2 уулзлаа. Анх уулзсан сэтгэгдэл гэвэл: "...яг л өнгөрсөн 3 сарын 6-нд манай ангийхан яаж догдолж байсан яг л адилхан, Пж том болсноос яг л хэвээрээ, нөгөө багын дүрсгүй хөдөлгөөнтэй хүү дүрээрээ ..."
Пж-той хамт манай нөгөө ангийн 2 хүүхэд ирсэн. Би бас нөхөр, дүү г.м хүмүүс дагуулаад олуулаа Монгол таунд уулзлаа. Солонгос, Монгол ямар хоолонд орох вэ, гэсээр эцэст нь маханд орлоо. Бид баахан ярьж инээж суусан /бага насны дурсамж, ангийн хүүхдүүд, багш нар гээд л/. Пж уг нь ангиасаа ЛО-той хамт 2-лаа байж, одоо харин ангиасаа одиноороо болсон байна.
Сайхан хоол, солонгос архиар дайлсанд баярласан шүү хө. Нэг мэдэхэд цаг харвсан сум шиг өнгөрч явах болсон байлаа. Уг нь тэр хавьд хамтдаа жаахан суудаг ч юм уу, эсвэл хамт явъя гэсэн ч 1-д хамт явсан нөхдүүд хэт олдоод, 2-т буусан айл маань Түндэмүнээс метрогоор 45 мин явж хүрдэг газар байж таараад хамгийн сүүлчийн метронд арай гэж амжсан.
За тэгээд бид нарын уулзалтын зургаас хальт оруулбал:


by З...

19 comments:

БЭ said...

Өө ямар гоё юмб. Пж хол ч гэсэн ангийн андтайгаа уулзах гээд гүйгээд хүрээд ирдэг мөн мундаг жаал юмаа. Хоол моол бол тансаг харагдаж байна дөө. Энэ манай парлель ангийн хүүхдүүд гэж хэн хэн гэдэг хүүхдүүд вэ? Царай нь их л танил санагдаж байна даа, энэ нүдний шилтэй банди бас тэр нэг судалтай цамцтай охин хоёр. А-гийхан юм уу?

Зулаа said...

Нүдний шилтэй банди нь Элдэв-Очир Укагийн байрны гэсэн а биш г юм уу би тэгж санаж байна, харин охиныг нь та нар та даа........

Hn said...

zulaad ataarhchihlaa. kkk. gombod bas kkk. goyo b.a.

be said...

зулаа, худалч хүнд 20, 30 жил өнгөрчихөөд байхад ангийханыхаа нэрийг л мартчихгүйхэн байвал барав, юун тэр пэрлель ангийн хүүхдүүдийн нэр усыг цээжлэх манатай, таавар маавар явуулахгүй шүү, хэхэ

Л.Д said...

Элдэв-Очир тэнд байгаам уу? Бид 2 жолоонд хамт явж байсан юм байна. Г-д байсан ш дээ

Л.Д said...

Гоё харагдаж байна шүү

BD said...

ПЖ 3-р ангид ямар байсан яг л тэр дүрээрээ байна. АЗ ч гэсэн хэхэ. Нөгөө охин нь ПЖ-ийн найз охин биш юмуу. Эсвэл ПЖ гэр бүлтэй юмуу.

Ука said...

Гомбоо яг хэвээрээ байна шүү. Том нүд нь насны эрхэнд жижгэрснээс биш гсн.

Манай байрны, нөгөө ангийн хүү харин нэг тийм ондоо болчжээ. Зулаагийн тааврын эзэн параллель ангийн охины нэр гэсэн зүс нь ч буухгүй, танихгүй байна. Ер нь яг манай сургууль мөн үү, үгүй байх аа, тээ.

Бусдаараа блогт бичлэг нэмж, бусадтайгаа сайхан зурагнаасаа оруулж хуваалцсанд талархсуу.

Anonymous said...

zulaa so-d irsen umuu medsen bol uulzdag baij gomboo nad ruu zalgahgvi dee ug ni mini utas gambood bgaa daa

be said...

хэн бэ энэ дээрхи нэргүй бичсэн хүн?

Anonymous said...

wow anh udaa niited tsatsagddag!/yaj bichdeg bilee/bainshd. neeree hen be? henee heleech! baahan eeeee bolchihloo tsus. LO yavsan gesen uur hun bhgui dee. baival uulzii hamaa alga.pj.

Anonymous said...

aan bas manai ger bul bishee zugeer l saihan naizuud.pj.

Anonymous said...

ene bichlegiin harhad emegtei yariagiin bodohoor eregtei hen be? hurdan bicheechee!eregtei bol bagadaa Zulaad durtai bsan bhaa.pj.

Anonymous said...

gomboo hen namaig butssan gej helsiim be bi bgaa shdee so-d

Зулаа said...

Энэ нэрээ нууцалж бичээд байгаа хүн но-той байна даа. Ерөөсөө СО-д байхгүй юм биш үү.........

Anonymous said...

элдэв-очирыг яагаад ч танихгүй юм байна, харин тэр эмэгтэй нь г-д байсан энхжаргал гээд охин мөн үү, арай дөхүү санагдаж байгаа нь тэр л байна...
зулаа тааврын хариу хурдан өгөөрэй

be said...

царай нь нэх орж ирэхгүй байгаа хирнээ нэр нь их тод танил юм шиг санаанд буугаад байх юм...элдэв-oчир...элдэв-oчир...

энэ охин харин эсрэгээрээ...царай нь них танил санагдаад...нэр ус нь орж ирдэггүй ёстой нээрэн.

Anonymous said...

LO bnaa bi anduurch g-giin eldev-ochir enhkjargal 2oo.pj.

be said...

зулаа, тэгээд хэн болж таарав энэ охин?