Wednesday, January 26, 2011

Миний мэдэх Улаанбаатар аа гэж...

Дуулж чаддагүй нь
Дуучин болдог
Дуучин нэг нь
Дуулxаа больдог...

Яагаад ч юм энэ дууг зөндөө сонсож байсан хирнээ клипийг урд нь үзэж байгаагүй юм байна. Сая санаадгүй юүтүүб дээрээс Сараагийн энэ клипийг нь олж үзээд ёстой гоё санагдаад. Учир нь энэ клип дээр яг л миний 15 жилийн өмнө орхиж явсан Улаанбаатарын дүр зураг тэр чигтээ хадгалагдаад үлдчихсэн байх юм. Сансрын тунель...Их сургуулийн гудамж...Сүхбаатарын талбай...Их дэлгүүр...



Зам нь сэлүүхэн чөлөөтэй, бас клипэнд орсон хүмүүс нь энгийн хүмүүсийг тоглуулсаныг ч хэлхүү их гоё болжээ. Сараагийн өмссөн хувцаснууд нь ч гэсэн их хөөрхөн энгийн харагдаж байна.

Миний мэдэх Улаанбаатар аа гэж, иймэрхүү л байсан даа.

Хот минь
Хогшил минь
Хорин нэгэн зууны хамгийн том алдаа минь
Дээгүүр нь шувуу нисээд бардаггүй
Дэлхийг бүрхсэн цардмал нутаг минь...
Ганц ч хаврыг үзээгүй цэцгийн минь тухай
Газарт наалдсан мэт намхан моддын чинь тухай
Нарийхан гудамж, гэрэлтэй үлддэг цонх...
Намайг өсгөсөн хотын тухай дуулъя!
Мандсан соёл иргэншил нь чи биш
Магадгүй харин дэлхийн гуравдугаар дайн!
Амьдарч үзээгүй өвс ногооны ширхэг бүр
Аймшигт энэ дайнд үрэгдсэн цэргүүд...
Дайрагдаж, зам дээр үхсэн шувуу болгон
Далавч нь сэвтсэн Пикассогийн тагтаа...
Өндөрсөн тэлэх дэлхийн хот болгон
Өөрсдийг минь булшлах оршуулгын газар!
Хот минь, хогшил минь
Хорин нэгэн зууны хамгийн том алдаа минь!...

Ц.Хулан

Жич: Батка, энэ клип дуусаад хамгийн сүүлд гарч байгаа байшин танай гутлын 22-ын хуучин байр мөн шиг байх юм зөв үү?

8 comments:

Hn said...

mon mon manai bair b.a geed batkagiin omnoos hariulaad unahgui yu. kkk. huue ene humuus haachaa we BE. neg l sonin b.a shuu tee

Hn said...

martaagui neg n
blogtoo bichdeg
martsan neg n
bur tag boldog...

БЭ said...

цагаан сарынхаа буузаа чимкээд завгүй байгаам байлгүйд ээ

Hn said...

mongoliin bayar duusahgui ym ooo

Anonymous said...

тийн тэгээд одоо удахгүй бас багш нарын баяр, эмэгтэйчүүдийн баяр цэргийн баяр бла бла бла

Anonymous said...

гэснээс багш нарын баяраар та эхд багш дээр очооч

Anonymous said...

ene Tsoodoliin Hulan mun uu? - gesnees Hn,Be nadad huviin blog bhgui erteed zurag yavuulah geed blog neesen yum! yagaad gevel nadad erh bgaagui!odoo hayagtaigaa yavuulaa BE!Messenjer ruu! bicheed uguye!pj.

Batka said...

Мөн штээ хө, манай байр чинь хэд хэдэн клип дээр гардагийн, хамгийн тод гардаг нь Камертоны Явах цаг боллоо, би тэр клипыг хийж байхад цонхоороо хараад л байж байж билээ. нээрээ л эртний УБ гарч байна даа. Гоё ч байсан юм шиг. Машинууд нь уаз, паз, өвөө бенз, волга, лада явж байна шт.