Thursday, December 23, 2010

Тэртээ ойгоос гацуурхныг гэртээ бид нар авчирлаа...


Жижигхэн гацуурхан өвөл хүйтэн байна даа
Тэртээ ойгоос гацуурхныг гэртээ бид нар авчирлаа
Олон янзын тоглоомнууд ондоо газар өлгөлөө
Урамтайяа хөгжилтэйеэ угтацгааяа шинэ оноо...
За ёлкоо засчихлаа, сүүлийн хэд хоног европ даяар сүүлийн арав хорин жил ороогүй их цас ороод гэрээс ч гарах хэцүүхэн л байлаа. Гэхдээ гоё цас мөстэй өвөл болж байна аа, яг л монгол шиг том том цас хаялаад л. Аз болж өчигдрөөс тэнгэр онгойж жоохон хайлж байх шиг байна. Тэнгэр онгойсныг далимдуулж хурдхан гарч нэг гацуур олж ирлээ. Охин маань бөөн баяр, хөөрөөд л, энд ч нэг тоглоом өлгөөд тэнд ч нэг тоглоом өлгөөд л. Хүүхдээ хөөрч байхыг нь хараад бага нас санаанд ороод.
Бага байхад 12 сар гарвуу үгүй юу л ёлкоо гаргаад ах эгчтэйгээ нийлж байгаад дур мэдээд засчихдаг байж билээ. Тэгээд хураана гэж байхгүй, бараг л худалч хүнд 2 сар хүргэж байж арай гэж үглүүлэн байж дурамжхан буцааж хураадаг байж билээ.
Аав ажлаасаа ирэнгүүтээ шууд мөнгө гаргаж ирж ёлкон дээр тавьж мялаагаад л, орж гарсан хүн болгон ёлкон дээр мөнгө тавиад л, өнөөхийг нь ёлк дуусангуут хамгийн багаараа би бүгдэнг нь хамдаг байсан санагдаад байна. Гэснээс ингэж ёлкон дээрээ мөнгө тавьдаг ёс хаанаас гарсан юм бол анх? Оросууд ингэж мөнгө тавьдаг юм байх даа?
Манай ёлкны тоглоомууд дотор янзан бүрийн хэлбэртэй, өвлийн өвгөн, цасан охид, элдэв янзын хэлбэр дүрстэй тоглоомнууд их байдаг байсан. Тэр болгоноор нь янзан бүрийн дүрд оруулаад л өдөржин тоглочихдог байж билээ. Ёлкон дээгүүрээ хөвөн цацна, (одоо хүртэл би хөвөн цацдаг, охиндоо заагаад өгчихсөн чинь сая энэ модон дээр бас баахан хөвөн цацаад байна лээ). Бас фосфортой тоглоомуудын фосфороор нь гараа сайн үрээд гэрлээ унтраагаад харанхуйд харвал яс нь тодорч харагддаг гээд хэн нэгнээс нь сонсчихсон чинь хамаг фосфортой тоглоомуудаа гараа цус шүүртэл нь үрээд үрээд яс харагдаагүй юмдаг.
Ёлкныхоо модны доогуур бас хөвөнгөөр битүүлж байгаад хагарсан ёлкны тоглоомуудаар бас бус чихмэл тоглоом тавьж гангална. Ёлк засах болгонд нь догдлоод л нэг их гоё үлгэрийн ч юм шиг санагддаг байж билээ. Тэгээд л цонхоороо орой харж байгаад л тэр айл ёлкоо засчихаж, энэ айлын ёлкны гэрэл нь анивчдаг юм байна этэр гээд л.
Манай ёлкны гэрэл анх анивчдаггүй байсан, тэгсэн эгчийн танил нь анивчуулдаг болгож чадна гээд, өдрийн гэрэлний нэг бөөрөнхий хар юмыг гэрлэн дунд нь хавчуулж холбоод залгасан чинь нээрэн анивчдаг болж билээ. Бүх юмыг монголчилно оо гэж. За тэгээд та хэд ч гэсэн ёлкоо засдаг байсан үеийнхээ дурсамжуудаа бичээрэй.
Бичээрээ гэснээс аягүй бол монголд ч хүмүүс нэг ёлкноос нөгөө ёлк руу хэсээд завгүй байгаа байх даа бодвол. Бүгдээрэнд нь удахгүй блох зул сарын баярын мэнд хүргэе ээ!

12 comments:

Batka said...

Бага байхад манай ёлк тохой хүрэхгүй хэрийн хэмжээтэй, хөөрхий ээж маань цалин бага томыг авч чаддаггүй байж билээ. Дойдоо бид 2 жижиг ч гэсэн ёлкоо барихдаа зөндөө баярлаж догдолдог байсаан. Гэрэл байхгүй ээ, хөвөнгөөр харин цас гээд чимдэг байсан бас. доор нь бас хөвөн орооно, наана нь нэг жижигхэн өвлийн өвгөн тавьдаг байсан. Тэгээд цонхон дээрээ өвлийн өвөө, цасан охин, ёлк, ну погоди, туулайтай нь, цасан ширхэг энэ тэр усан будгаар зурдаг. Тэрийгээ гадаа гарч гаднаас нь харж баясаад л, хүмүүс манай цонхруу хараасай гээд л бодно. таазан дээрээ цаас жажилж байгаад усан саа унжуулж наахаар ээж аймаар уурлаад л дараа нь тааз цоохор болчдогийн. Мандарин ганцхан шинэ жилээр иднэ, хальсыг нь пааран дээр үнэртүүлэгч болгож тавина. Шинэ жил бол хамгийн гоё баяр байсан цаашид ч тийм л байна даа. Одооний ёлк ямар ч гоё юм бараг чимэглэх шаардлаггүй, өөрөө гэрэл мэрэлтэй солонгороод л эргээд л,өнгө мөнгө төрөл төрлөөрөө. Бага маань харин татаж унагаад болдоггүй шүү, дээш нь тавсан тэгээд.

Ука said...

Ёлк засна гээд бөөн хөөрөл болдог байлаа. Бүтэн оройжин засаж, чимэглэх ажил болдог байсан. Би бас хөвсийсөн цасанд даруулсан юм шиг гоё харагдана гээд мөчир бүр дээр нь жигдхэн хөвөн зулдаг байсан. Том болсон хойноо хүмүүс мөнгө их тавиасай гээд л орой болгон шахам хэдэн төгрөг болж байгааг нь шалгадаг байж билээ.

Бас цасан охин болох юм сан гэж дандаа боддог байсан боловч нэг ч удаа болж байгаагүй. Бүжгийн эвсэл муутай байсан юм болов уу даа, намайг ерөөсөө цасан охин болгодоггүй байсан. Гоё цагаан палаажтай цасан охидуудад нууцхан атаархдаг л байлаа. Харин чанга дуутай, жижиг биетэй гээд өвлийг өвөөгийн гараас хөтөлж явдаг 1-р сар 3 жил дараалан болсон доо. Оргүйгээс охинтой гээд өвөөгийн гараас хөтлөөд л алхдаг байж билээ.

Зулаа said...

Ойрд манайхан шинэ жилдсэн ч юм уу, он дуусах гээд ажил нь ихэдсэн ч юм уу тун завгүй байгаа бололтой.......
Шинэ жилийн баярын бэлгэнд өгдөг байсан алим, мандарин хичнээн сайхан амттай гээч, ховор цагийн юм байсан болохоор тэгдэг байх даа. БЗ-ын хэлдгээр мандарины хальсыг паран дээр тавьж үнэртүүлнэ, бас бие бие рүүгээ цацна, нүдэнд орчихоор нэг хэсэгтээ аймаар хорсдог байж билээ. Хажуу айл ёолкоо засчихсан байна, манайх хэзээ засах вэ? гээд л эгч нарыгаа шалсаар байж аль болох эрт ёолкоо засуулахыг хичээнэ. Би авъяас энэ тэрээр маруухан байсан болохоор сургуулийн багт наадамд үзэгч л болдог байлаа.

Зулаа said...

Аан бас...... Шинэ жилийн гацуураа чимсэн БЭ-дээ баярлалаа.

BD said...

Шинэ жил гэхээр л Би чамд хайртай кино санаанд ордог юм. Бэлэгний цаасан уутнаас нь алим мандиран унадаггүй юу. Манайх БЭ-ийн зассан шиг ийм ёлкотой, нөгөөдөх нь жил ирэх бүр хэсэг хэсгээрээ хаягдсаар байгаад суурин дээрээ тогтохгүй, утсаар уян байж л тогтоогоод гоёдог болсон юм даг. Уг нь аав ээж 2 ёлкоо сольчих боломжийн л цалинтай байсан баймаар юм, гэтэл сольж болох юм гэж санаанд нь ч буугаагүй гэсэн.
Сургуулийн ёлкоор онц сурлагатанууд бэлэг авдаг сан. Тэр их нэр хүндийн зүйл байж билээ. УК, БЭ, БЗ, СГ, ДД нар байнга бэлэг авдаг байсан байх даа. Би ч алдаг оног л авдаг байсан байх. Бас УК шиг цасан охин болох юмсан гэж мөрөөддөг байж билээ. 3-р ангид лав манай ангийн МЦ жижиг биетэй болохоороо цасан охин болсон шүү.
Нээрээ манай хажуу талын айл Даариймаа гээд нэг хэл амтай охин байж билээ. 4-р байрны 1-р орцонд, Бид нараас 1 дээшээ анги. Та нар танихуу. Бид нар розеткаар хэрэлдэж өгнө. Тэгсэн чинь ах ммммм гээд хэлээ гаргөөд тогонд цохиулж үхэх шахсан. ХЭХЭ.
Та нарыг бага насаа дурсахаар балчир нас бага багаар санаанд буух юм. Санах ойноос ачаалагддаг юм байх даа.

БЭ said...

үүээхэхэхэ, хэлээ разэтк рүү хийж тогонд цохиулаад байхдаа яахав дээ ёоё элэг бөөр элэг бөөр. нээрэн манай ёлк бас далжийгаад утас мутсаар цонхноос тогтоодог байсан юм байна шдээ. сургуулийн ёлкоор би янзан бүрийн юм хум болж байгаагүйм байна шдээ бодоод байсан чинь, нэг дүрд орчих юмсан гээд их мөрөөддөг байсан юм байна, дуу султай байсан болxоор гологдоод байдаг байсан юм шиг байгаан. харин манай аав сургуульд багшилдаг байсны буянаар 10 төгстлөө МҮЭСТО (дөрвөн замын) - ын харшийн ёлконд очиж бэлэг авдаг байсан, пионерийн ордны дугуйлангийнхан янзан бүрийн тоглолт хийгээд л гөө мөн гоё санагддаг байж билээ. тараад л нөгөө урилгаа барьж бэлгэнд очерлоод л, эгртээ очиж бэлгээ ах эгч нартайгаа хувааж идээл, би кэсир билүү нэг зөөлөн цагаан чихэрэнд нуагсгүй дуртай байсым байна, бас мэдээж алим мандарин гээл. алимаа хөлдөөгчинд хийж хөлдөөж байгаад идхээр нэх гоё, бас хана руу балбаж балбаж шалчийлгаж байгаад идхээр бас шүүсэрхэг гоё байдаг байжүүлээ.

Batka said...

Хахаха, ханаруу шидэж аминдаа алимний нухаш хийдэг байсан байна штэ маниус одоо бодоод байхад.

Hn said...

1 udaa mogoi jil bolson yom. bagsh mogoi shig ergeed bai geed hed honog ih sain surguulilt hiiwee. getel achaalal ihedsen uu yasan yom yag kontsert boldog odor minii dotor muuhai orgiod hed ergeed l gazar unasan. ichsendee bosch chadahgui uwliin uwuugiin hajuud suugaad l b.san. ter shine jil nadad hamgiin saihan n b.san.

Hn said...

BD-iin bichsen unen. i love you kinonii shine jiliin heseg uneheer bidnii bagiin shine jiliig sanagduuldag shuu.

Anonymous said...

Hn-d uvgund sain basiin bish beez!pj.

Anonymous said...

Batka odoo bas hana baival shidej bolno shuu dee! huuchnaa dursaad.

Hn said...

bi delgert ih sain b.san