Thursday, December 16, 2010

Цэцэрлэг Яслийн дурсамж

Томыгоо цэцэрлэгт өгж сүүлийн үед их паянтай байгаа. Уйлаан, майлаан, гэрээр нэг скандал. Би гэртээ байж байя, эндээ байя, аав та ажилдаа яв гэж өглөө болгон царайчлах охиноо хараад өрөвдөх юм, халшрах юм. Гээд яах билээ, хүний хувь заяа нийгмийн амьтанаас хойш багаас нь өгч дасгаж байсан нь дээр гэж бодоод гүрийж л байна. Цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгдөг болсноор өөрийн цэцэрлэг яслид явдаг байсан дурсамжууд сэргэж байгаагаа та нартайгаа цаг гаргаж хуваалцахаар шийдэв.

Би чинь 41-р яслид хамгийн анх явж эхэлсэн тэгэхэд цагаан цэнхэр паарчиг өмсөөд нусны алчуураа баруун мөрөн дээрээсээ зангидуулаад явдаг байлаа. Дөнгөж хөл мөлд л орж байсан байх, тэгэхдээ тод санагдаад байдаг юм. Одоо тэр яслын үнэр ч санаанд тод үлдэж. Яслид явахдаа уйлдаггүй байсан. Гэхдээ яслын манаач нэг том хар өвөөгөөс их айдаг байж билээ. Манайхан зарим нь мэдэх байхаа, дараа нь сургуульд орход ч байж л байсан. Яслийн хашаанд тоглож байгаад тэр өвөө гараад ирэнгүүд аймаар зугтаадаг байсан. Тооны дэвтэр шиг хэрсэн хашааг өмд цамцаа урж ирээд л бараг Хонгилдон шиг давдаг байсан байх айсандаа. Яслид явахад хамгийн зовлонтой юм нь кааш идэх. Бүхэл бүхэл болсон каашыг залгихаар огиод бөөлжчдөг байсийн. Идэхгүй бол багш уурлана.

За тэгээд цэцэрлэгт анх явж эхлэхдээ 79д орж байсан. Юун ясли их гоё санагддаг байж билээ. Манай цэцэрлэгийн дизайн ч их гоё. Дотроо дугуйрсан шаттай. Гадаанаа бас дээшээ гарчдаг шаттай. Манай ангид Ука явдаг байсан. Би чинь ангийн даргатайгаа багаасаа ангижив юм байгаан штээ. Ука чинь лагаа ганцаараа ном уншдаг багш нарын хайртай хүүхэд. Бусад хүүхдүүдийг тойруулж сууж байгаад л үлгэр энэ тэр уншиж өгнө. Бишрээд л сонсоно шүү дээ.

Би чинь солиотой. Дуу хөгжийн багш мангар таалагддаг байжуу. Тийм жаахан байж аймаар багаасаа сайн майн болоод байгаамуу яагаад байгаан хахаха.

Ангийн багшийн хүүхдүүд бид нартай лаг зэрлэг харьцдаг загнаад л сургуулиасаа ирчээд бид нарын хоолноос буудаад л.

Цэцэрлэгт байхдаа дүүргийн гимнастикийн тэмцээнд орж морж энэ тэр. Бариу хар бараг бандааш шиг шорт, цагаан пудволк (яг зөв бичих гэснээ хэллэгээрээ бичүүл амар санагдчлаа) өмсөөд бүгдээрээ жагсаад л гар мараа өргөөл нээх хөлдүү гимнастик сонин аянд хийнээ. Ямар ч ая байсийн мэдкүү. Тэгээд түрүүллүү яалаа мартчихаж.

Цэцэрлэгээ гэж бас л дурсамжаар дүүрэн хэдэн жил тэнд өнгөрсөн шүү. Одоо ч үнэр нь үнэртэж, хоол нь амтагдаж, багш нарын царай тод санагддаг юмаа. Андуудын цэцэрлэг яслийн дурсамж сэргэсэн байлгүй сэтгэгдэлээ хуваалцаарай.

20 comments:

БЭ said...

Би ч энэ насаа явандаа 7 хоног л цэцэрлэгт явж үзсэн хүн дээ. Манай ава намайг шууд 24 ийн цэцэрлэгт аваачаад өгчихсөн шиг санагдаад байдаг юм, юутай ч явахгүй гэж их тэмцэлдэж, уйлаан майлаан болоод ч нэмэргүй оруулж билээ.
Өдрийн унтлагаар нь унтахгүй гэж гүрийгээд, орон доогуур нь орж нуугдаад, багшдаа баригдаж банга хүртээд, алуулж байгаа юм шиг орилж байснаа санаад байдаг юм. Тэгээд л яахав, долоо хоног энэ байдал үргэлжлээд, манай гэрийнхэн горьгүй нь гэж бодсон бололтой, ахиж цэцэрлэгт явуулаагүй юм даг.
Тиймдээ ч өдөржин гэртээ ганцаараа өнждөг, уйдxаараа цонхоор хүүхдүүд рүү чихэр шидэж цуглуулдаг, балкон дээр гараад таван минут болонгуут борлочихдог хүүхэд байж билээ. Ах эгч нарыг сургуулиасаа иртэл лав ганцаараа элдэв юм хийж нөждөг байсан санагдаад байна.
Нээрэн тэр 41 ийн манаач өвөөгөөс үхтлээ айдаг байж билээ, хэн нь ч юм давстай буугаар бууддаг гээд хэлчихсэн чинь итгээд, зугтаах явцдаа за яг л одоо нөгөө буугаа гаргаад хонго руу минь онилж байгаад буудна даа гээд их айдаг байснаа санаад байдаг юм. Ер нь бодоод байхад цэцэрлэгийн тоглоом, улсын өмчийг ариг гамтай нүдний цөцгий мэт арвилан хамгаалдаг байсан юм байна, тиймдээ ч тухайн үед цэцэрлэгийн сад руу орохоор нэг их гоё цэвэрхэн, дүүрэн мод зүлэг болсон гоё газар байдаг байж билээ. Тэр мод бутан дунд нь орж нуугдаж тоглоно, модных нь сүүдэрт залуу хосууд шивнэлдэнэ гээд л болохгүй юм болдоггүй байж дээ.

БЭ said...

Одоо эндхийн хүмүүст би ярьдаг юм, намайг бага байхад манай улсад 24 ийнц эцэрлэг гэж нэг юм байдаг байсан. Нэгдэхд хүүхдээ аваачиж өгөөд тавдахд очиж авдаг, хүүхэд нь тэндээ хонож өнжөөд дотуур байрархуу байдаг байсан гэхээр толгой сэгсрээд итгэж чаддаггүй шд.

СГ said...

чамайг бага байхад гэлтгүй ээ, одоо ч тэр чинь байгаа, тэгээд хүмүүс хүүхдээ тэрэнд өгөх гээд бөөн юм болдог гэвэл яах уу,
зарим нь ч амарчлаад өгдөг байх, зарим гадаадад аав ээж нь байдаг хүүхдүүд байдгийм байна лээ, аймаар

СГ said...

Би ч БЭ-г бодвол нэг ч удаа явж үзээгүй ээ, тухайн үед ихэнх хүүхдүүд цэцэрлэгт яваад л гоё л юм шиг санагдаад байдаг байсан,гэхдээ яагаадыг бүү мэд, намайг аваачиж өгсөн хүн байхгүй, би буцаж зугтаагүй, гэхдээ л цэцэрлэг ясли гээч юмны хаалгаар шагайж үзэлгүй байсаар сургуульд орсон л доо. Сургуульд ороод л Сүнжээ багш хамгийн түрүүнд сургуульд орохоосоо өмнө цэцэрлэгт байсан уу гээл, тэгээл ихэнх хүүхдүүд цэцэрлэгт явж байсан, энэ манай анги энэтэр гэхээр их гоё санагддаг байж билээ.
Гэхдээ яах вэ, гэртээ ёстой есөн шидийн юм хийж өнждөг байсөөн, голдуу цонхон дээрээ л зогсдог байсан байх, одоо бодохоор ичмээр, дэнхийсэн юм цонх дүүргээл зогсож байдаг байсан байх даа, Баатар багш /Сээгийгийн хадам аав/ намайг дандаа цонхон дээрээ зогсож байдаг, күүкэлдэй гээл шоолдог байсан.
Манай байртай ойрхон болохоор ч тэр үү 55-ын хашаанд л их тоглодог байсан даа, 79 рүү бараг явахгүй, 80 бил үү саарал цэцэрлэг рүү бас их очиж тоглодог байсан, тэр үед ч мисс байсийн байхөө, баргийн хашаанй завсраар багтаал гарчихдаг байж билээ, багтахгүй бол тэгээл Баткагийн хэлдгээр хонгилдон царайлаал хашаа давна даа.
Гэхдээ цэцэрлэгт явж үзээгүй болохоор тэдний гал тогооноос гарч байгаа үнэр нээх сонин санагдаад байдаг байж билээ,одоо ч тэр үнэр хамарт байж л байна

Anonymous said...

90shu dee SG Batka yumar aimaar sanal bnaa ter hashaag.

Hn said...

Òàâàí øàðûí öýöýðëýã¿¿ä èõ àëäàðòàé. Îäîî õ¿ðòýë ýã÷èéí, ä¿¿ãèéí õ¿¿õä¿¿ä ÿâæ ë áàéãàà. áè 2 öýöýðëýãèéã àðäàà õèéñýí. Ýõëýýä 24-ò îðîîä õýä õîíîæ ¿çýýä Ẻí óéëààí áîëæ ãàðñàí áàéõ ãýæ áîäîæ áàéíà, õî¸ðäàõü öýöýðëýãèéí àíãèéí áàãø øóóä í¿äýíä õàðàãääàã. Óðò óêàñêà áàðèàä óíò ÷è ãýýä õºíæèë äýýã¿¿ð ÷àíãà ÷àíãà öîõèîä ¿íõýëöýã õàãàðòàë àéëãàäàã áàéñàí äàà. Áóøóóõàí í¿äýý àíèàä óíòàõûí ò¿¿ñ áîëæ áàéãàà þì ÷èíü. Õàìãèéí èíýýäòýé íü öýöýðëýã òàðàõ ¿åä òàë ïå÷åíü ÷èõýð õî¸ðîî ºãºõ人 ó÷èðã¿é ñàéõàí ààøòàé áîëæ ìèíèé îõèí ýíý òýð ãýýä àðàà ñàéí õèéäýã áàéñàí þì øèã áàéãàà þì. Õ¿¿õýä áîëñîí õîéíî òýðýíä íü õóóðòàãäààä áàãøûãàà õîâëîõîî ìàðòàíà. Ìàðãààø íü ºíºº óêàñêà äàõèàä ë õ¿ëýýæ áàéãàà þì ÷èíü. Èíãýòýë õàøðààñàí áîëîõîîð íàäàä öýöýðëýãèéí òóõàé ñàéõàí äóðñàìæ ¸ñòîé áàéõã¿é.

Hn said...

Ìèíèé õ¿ì¿¿æñýí 2 öýöýðëýã 2-óóëàà 5 øàðûíõ. Ãýòýë äóãààðûã íü ÷ ñàíàõã¿é áàéíà ø¿¿. Òà íàð õàðèí àéõòàð ñàíàæ áàéõ ÷èíü ýý. Àíãèéíõàà õýí íýãýíòýé íü öýöýðîýãò íýã àíãè áàéñàí áàéæ ë òààðàà äàà.

Anonymous said...

хулаааан. мазамбикдэхээ боль л доо ю ч ойглохгүй байшдээ

Hn said...

oo bas l. yasan hard yom be. zaza dahiad l bichi daa.
5 shariin tsetserleguud ih aldartai. odoo ch duugiin huuhed tend surdag. bi 2 tsetserlegiig ardaa hiisen. ehleed 24-t orood hed honood boon uilaan bolson baix tegeed l garsan.2 dahi tsetserlegiin bagsh odoo ch nudend haragdaj b.a. urt ukaska bariad unt chi geed honjil deeguur changa tsohiod unheltseg hagartal ailgadag b.san daa. bushuuhan nudee anihiin tuus bolno doo. bas tarah ued chiher ogohdoo minii ohin ene ter geed uchirgui dolignood araa sain hiideg b.san yom shig b.gaa yom aa. margaash bagshiin ukaska dahiad l hodolj ehelne dee. ingej hashraasan bolood ch ter uu tsetserlegiin tuhai saihan dursamj nadad yostoi b.hgui.

Hn said...

bas minii humuujsen 2 tsetserleg 2-uulaa 5 shariinh. getel dugaariig n ogt sanahgui b.a. ta nar sain sanah yom aa. angiinhaa hen negentei n 1 angid b.san bolow uu

Зулаа said...

Би СГ-тэй адил цэцэрлэг, яслийн хаалгаар орж үзэлгүй сургуулийн сурагч болсон билээ. Багадаа аль цэцэрлэгт хүмүүжсэн бэ гэсэн хувийн хэргийн асуултад /гэрээр/ гэж дурайдаг байлаа. Би олон эгчтэй болохоор цэцэрлэгт яваагүй ээ, намайг ээлжилж хайрдаг байсан. Харин жаахан том болоод /5-6 нас/ эгч нарыг хичээлдээ явчихаар нь би гэрийнхээ түлхүүрийг хүзүүнээсээ зүүгээд гадаа үлддэг байлаа, гэртээ ганцаараа үлдэхээс айгаад тэр. Тэгээд тэрээ энээ гараад ирээ гээд л найзуудыгаа унтуулахгүй дуудна, эсвэл гэрт нь орно.
Өөрөө ерөөсөө цэцэрлэгт яваагүй мөртөө эгч нарын хүүхдүүдийг цэцэрлэг, яслид харин ч нэг хүргэж өгөх шиг болсон доо. Дүү нар явахгүй гэж уйлна, цэцэрлэгийн хашааны гадаа хүрчихээд гараа мулт татаад зугтана.....
Хүүхдүүд цэцэрлэгт багш нь ямар үйлдэл хийж, ямар зан гаргана түүнийг яг дуурайна. Манай нэг дүү гэртээ өөрөө цэцэрлэгийн багш, найзыгаа хүүхэд болгож тоглож байснаа "За хүүхдүүдээ унтаарай, унталгын цаг" гээд нөгөө хүүхдээ хэвтүүлчихээд нүд рүү үлээгээд байж билээ. Хүүе чи яаж байнаа гэсэн чинь унтуулж байнаа, энэ унтахгүй байгаан гээд хэнэгч үгүй хариулж, би баахан инээж билээ.

БЭ said...

намайг ээлжилж хайрдаг байсан. . . gene uu kkk

ука said...

надад цэцэрлэгийн хоолноос бантангийнх нь үнэр л санаанаас гардаггүй юм. Бантанд аймаар дуртай, кашанд харин дургүй байсан. тэгээд өдөр унтах бас дургүй. Хүүхдүүд өөр өөрсдийнхөө матраасыг газраар эгнүүлж засаад зэрэгцэж номхон хөдөлгөөнгүй 2 цаг хэвтэж унтлагын цаг өнгөрдөг байлаа. Заримдаа ч нээрээ унтана, заримдаа унтаж чадахгүй тэрүүхэн тэндээ зовоод л хэвтээд байна. Бүүр нэг удаа өдрийн унтлагаар би оргож байсан юм даг. Хашааны завсраар гараад л гүйх гэсэн бүдэрч унаад сандаалныхаа улыг тас хийтэл хугалчихаж билээ.

Зулаа said...

Намайг ээлжилж хардаг байсын..........ккккк/БЭ алдаа ямар сайн олж байнаа..../

СГ said...

нээрээ тэр 41-ийн манаач өвөөг буутай, тэгээд бууддаг гээд байдг болохоор очдоггүй байсан шиг санагдаад байна аа.

Anonymous said...

uka chi undur usgiitei sandaltai bsan yumuu? hugarch bhiig bodvol?pj,

uka said...

usgii bish, ul hugarsan gej baina, Gombo oo. Undur usgiitei yumii chini anh 10-r angid l umsuj uzej bsan baih oo :)

Anonymous said...

uu ul gej bnshdee sorry.yu hiij bn daa?pj.

DO said...

sain baitsgaana uu. uchigdur l mozillagaar orvol zugeer bgaa gej medlee,hehe. blogruugaa orohoor l boldoggui, tegeed l orohgui ih udjee.

DO said...

bi ch ugaasaa dooroo oirhon 3-n duutei yum bolohoor yaah argagui tsetserleg yasliin l huuhed l dee,hehe.55r tsetserlegt yavdag blaa,manai angid Gomboo,"g" d bsan Boldhuyag, Behee nar bsan. eej ajildaa ert yavdag bolohoor aav bid 4-g hurgej ugdug bsan. aav maani bid 4-g 4uuleng n zereg avch yavahaasaa icheed ehleed 2-g n, daraa n 2-g n hurgej ugdug bsan gej yariad manaihan buun ineed bolj bilee.bid 4 chin aav,eejiigee 26tai bhad n 4uulee garchihsan bsiimaa.manai tsetserleg 24-iih,anh tsetserlegt orood eejiigee dagaad ih uildig bsan,aaviig dagaj bol uilahgui shdee aigaad,hehe.neg udaa eejteigee emee,uvuuruugee yavj bgaad eejdee: Ta namaig uiluulaad orhichihoj bai,huu n tegj bgaad l surchihna shdee gej heleed eejiigee uiluulchihaj bilee. manai tsetserlegiin erhlegch gej saihan zantai bagsh blaa. bi neg udaa bagshdaa shiitguuleed gadaa garah ergui bolvoo. namaig angid uldeegeed buh huuhed gadaa garchihlaa. gehdee bagsh maani tegehed sahilgaguitsen huuhdee onoj ololgui gemgui namaig anduuraad shiitgesen yum. bi ch terend n sharalhaad uuruu huvtsasaa umsuud garch,bagshdaa haragdahgui gej tsetserlegiinhee shatan deer gantsaaraa gulgaj togloloo doo. tegsen chin erhlegch chi yuu hiij bgaa yum bee gej asuuhad n : bi agaart garch bnaa, huuhdiig humuujuulehiin bol humuujiilehiin durstei humuujuulehed yaadgiin geed bagshdaa uurlasan uuraa erhlegchdee gargachihlaa. ene ug aaviin chihend hureed aavdaa neg sain avahuulj bilee. tsetserlegiin hamgiin martagddaggui dursamj maani ene.hamgiin anhnii sorvi tsetserlegiin induund huluu tulsnees bolson, tuslnee hend ch helelgui nuuj bgaad edgeesen geed.... odoo bodohod gaihmaar humuujij bj dee.