Saturday, December 18, 2010

Ий ий ХХ

За бүгдээрээ доорх зүйл ангиудыг сайн гэгч уншаарай. Сонирхолтой.

БНМАУ-ЫН АРДЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ № Х-30
2-р зүйл: сургуулийн бүх сурагчдын цэс бүртгэлд бүртгэгдсэн дугаар, сурагчийн нэрийн эхний үсэг хоёроор тухайн сурагчийн хувийн хэргийн дугаарыг тогтооно. Жнь: Цэс бүртгэлийн “С” үсгээр эхэлсэн нэрсийн 5 дугаарт бичигдсэн сурагчийн хувийн хэрэг нь С-5 дугаартай байна.
Х-30 гэхээр би “Х” үсгээр эхэлсэн нэрсийн 30 дугаарт бичигдсэн хүн болж таарах нь. Догь хэрэг ээ. Хүнийг бас нэрлэж байгаа шүү. Х-30 асуугд, Х-30 суу гэдэг байсан бол яана аа. Юутай ямар адилхан юм бэ? Ойлгож байгаа биз дээ.
1-5 дугаар анги хүртэл бөөн 5 5 5 , 6-р ангиасаа бөөн 4 3 4 3-ууд өрж сайхан таваргажээ. Монгол хэл, монгол бичиг, математик, түмэн бодис, ургамал судлал, амьтан судлал, хөдөлмөр сургалт гэх мэт хичээлүүд дээр юу үзэж, юу сурсанаа санаж байтал... Нийтийн түүх, БНМАУ-ын төр эрх зүйн үндэс гэж байна. Энэ хичээлийг санадаггүй ээ. Юу зааж байлаа ангийнхан? Цэргийн анхан шатны бэлтгэл гэсэн хичээл байна. Бас л санадаггүй. Юу ч санахаа байжээ. Энэ хичээл дээр надад дүн алга. Тэгэхээр хөвгүүдтэй л холбоотой болж таараа.
7-р зүйл: анги удирдсан багш сурагчийн зан чанар, сурлага хүмүүжлийг хувийн хэрэгт нь тодорхойлон бичиж, гарын үсэг зурж тамга дарах ба төгсөхөд нь Ардын боловсролын яамны сайдын тушаалаар баталсан үлгэрчилсэн зааврыг баримтлан тодорхойлолтыг бичиж багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
Ямар хүүхэд байсан, юун дээр алдаж, юун дээр онож вэ гэдгийг нухацтай гэгч уншлаа. Томоотой, даруухан, анги хамт олны ажилд идэвхтэй, хүмүүжил сайн, үерхэл нөхөрлөл сайн, нөхдийн төлөө санаа тавьж чаддаг энээ тэрээ гэж сайхан магтжээ. Энд бас хөдөлмөрлөснийг минь үнэлж хаврын нийгмийн туст хөдөлмөр хийсэн, траншейны нүх ухсан, чулуу зөөсөн, намрын ургац хураасан нь үнэн болно гэж. Аая би шүү ухааны юм бодож байтал юу гэнэ вэ? Энэ багш чинь харин шулуухан хэлчихдэг гар байна уу? Үгүй юу?
Сэтгэн бодох чадвар, ой тогтоолт дунд зэрэг гэж бичээд бүх магтаалуудыг минь накаут болгодог байгаа. Дунд зэрэг гэдэг чинь бараг муу гэсэн үг биз дээ? Ээ хөөрхий. Хэддүгээр ангидаа сэтгэн бодох чадваргүй болсон юм бол? гээд хартал VI гэсэн байна. 6-р ангиас миний ой тогтоолт ноль зааж, сэтгэн бодох чадваргүй болсон байна. Тэгснээ үргэлжлүүлээд эцэг эхийн зүгээс анхаарал халамж сайн тавьж чаддаг гэж бичиж. Ашгүй дээ. Аав ээж минь намайг дор нь анхааралдаа авч дутагдал дээр минь ажиллажээ. Харин 10-р ангид багш намайг магтаж, биеэ зөв авч явж чадна, цаашид их дээд сургуульд суралцаж болно гэжээ. Ээ гялай ёох. Тэр чигээрээ ой тогтоолтоо алдсан бол яана аа.
12 зүйл: сургууль төгссөн тухай тэмдэглэж, хувийн хэргийг хуваарьтай сургууль, газарт албан ёсоор хүргүүлнэ.
Сүүлийн хуудсан дээр монтаж дээрх цээж зургаа нааж, ашгүй ангийн дарга нөхөр Уртнасангийн 9-р ангид хуваарилагдсан болно гэсэн бичгийн хэвтэй, Лхагвасүрэн багшийн гарын үсэг тамгатай, сургуулийн зөвлөлөөр орж батлагдсан тэмдэглэлтэйгээр миний биеийн хувь хэрэг хаагджээ.
Дүгнэлт: Сурагч Х нь 6-р ангидаа хотод шилжиж ирээд, Нийслэлийн Сонгино-хайрхан дүүргийн 10 жилийн 12-р сургуульд оруутаа л ой тогтоолтоо алдаж, сэтгэн бодох чадваргүй болсон учир нь: 6в ангийнхны уруу таталт, дэггүй сахилгагүйтлүүд пионер онц сурлагтан хүүхдийг яаж өөрчилж болдогын тод жишээ юм.
Өөртөө дүгнэлт зохиогоод биччихлээ. Арай л гэж зөөлөрлөө. Ий ямар аймар дэвтэр вэ? Та нарынх дээр юу гэж байна?

9 comments:

Зулаа said...

Хүүе ээ, би хувийн хэргээ хайгаад олохгүй байнаа, Х чи хаанаас олоо вэ, Гэхдээ хувийн хэрэг гэхээр надад нэг инээдтэй дурсамж байдын. Хэ хэ
Сүнжээ багш анх хувийн хэрэг бөглөнө гээд биднийг яс үндэс, аав ээжийн ажлын газар, албан тушаалыг мэдэж ирээрэй гэсэн даалгавар өглөө. Би тэрийг нь тоглож байгаад таг мартчихжээ. Маргааш нь багш хичээл эхлэнгүүт А үсгээс эхлэн асууж эхлэв ээ. Миний эхэнд А хариуллаа. А маань бүгдийг бэлдээд ирчихсэн асуусан болгонд нь хариулж байнааа.... Би жаахан сандраад А-ын хариулахыг чагнаад л байлаа. А дуусаад АЗ гээд л дуудагдаад гарлаа. Тэгээд ээж аавын ажил энэ тэр бүх юманд мэддэгээрээ хариулаад хамгийн сүүлд нь яс үндэс гэж асууваа, тэгсэн А тэр асуултанд дөрвөд гэж хариулсаныг тогтоогоод үлдчихээд, би бас дөрвөд гээд хариулчихлаа. Гэхдээ ингэж дуурайж хэлэхдээ их юм бодож хариулсын....... А манайх 2 нэг байранд байдаг, бас аав ээж эмээ өвөө нь нэг газар ажилладаг, нэг зусланд гардаг гэх мэт олон зүйл нь адил юм чинь адилхан дөрвөд гээд бичүүлчихээд орой нь гэртээ ирээд гэрийхэндээ хэлсэн чинь "Хүүе бид нар лав халх. Чи ганцаараа дөрвөд юм байна ш дээ" гэж намайг шоолоод бөөн юм болж билээ. Одоогоороо хүртэл заримдаа намайг дөрвөд гээд шоолдын манайхан хэ хэ. Манай ээж маргааш нь очиж уулзаад Халх болгож засуулсыш дээ хэ хэ

Зулаа said...

Х-ын хувьд бас л инээдэмтэй юм тээ. Манай ангийханд баахан уруу татагдаж байснаа ашгүй нэг биеэн татаж авсан байна ш дээ, ухамсраараа хэ хэ. Хувийн хэрэгт гэхдээ бараг л нэгэн жигд зүйл бичдэг байсан байха. Би өөрийнхийгөө нэг уншиж байснаа санаж байна, Х-тэй л адил зүйлүүд байсан санагдана.................

Batka said...

Нээрээ хувийн хэргээ хайя.Гэрт байсан байхаа. Дүн бол 6-р ангиас онцоос их сайнтай болж ирсэн байдгийн. Зулаагийн түүх харин инээд хүргэчихлээ, дөрвөдөө...

Зулаа said...

Харин тиим ээ, хэ хэ /хэлээ гаргав/

ука said...

хэ хэ хэ, дөрвөд Зулаа

uka said...

хувийн хэргээ олж уншаад бичнэ ээ. Гэхдээ Зулаагийн хэлдгээр нээрээ хувийн хэрэг дээр ойролцоо утгатай зүйлүүд бичсэн байдаг байсан санагдаж байна. Ямар ч байсан ойрын хугацаанд олж уншихаар хатуу шийдэв :)

Hn said...

tegeerei xx-gee olood unshitsgaagaarai unen happy.

Anonymous said...

miniih deer subotnikt sain oroltsov. oron garan.8 tugsunu uur yum alga l bn daa.pj.

Hn said...

he he he gombo mon doo