Saturday, August 4, 2007

45 минутын дайн...

Алтан паналууд үгээ бэлдэж
Аварга таслагчид тактик боловсруулна
Үймээний эзэд резин хайна
Үүргэлсэн хэд нь парт мөргөнө
Уран үгтэй нь шүлэг зохионо
Угын даралттай нь охин өднө
Даруу хэдийгээ комуунууд гэнэ
Данагар хэдийгээ хогийхон гэнэ
Үгүй тэгээд багш нараа хочлоно
Үүгээр түүгээр орилолдон гүйлдэнэ
Өнцөг буланд нэгийгээ шахна
Өндрөөс унжуулж алах шахна
Гайгүй сурлагатай нь буян үйлдэнэ
Гансарсан олонд өглөг тараана
Даалгавараа хийсэн нь додьгор сууна
Дуугүй хэд нь гөлрөн пад
Үнэн дайчин 8в-гынхан
Үүрээ сахьсан өлөн бүргэд
Өт нь ярзаганасан өрөм мэт
Өдөржин хашисан адуун сүрэг
Хархад галзуугийн больниц шиг
Үзхэд үнээний ферм шиг
Хэн ч харан сүрдэм
Хэнийг ч өмнөө сөгдүүлэм
Бууж өгдөггүй бурхинууд
Баригдаж өгдөггүй согоонууд
Ангийн багш Лхагваанаа нь
Аанай л нэг мисс шиг
Хичээлийн тэнхим болох
Химийн кабинет нь
Өглөө орход нь
Орд харш шиг
Өдөр тарахад нь
Онгичоод орхисон айл шиг
Найман жилийн анд найзуудаа
Насан туршийн дурсгалт үеээ
Э... чи юу гэж мартах вэ?
Энэ шүлгээ үүгээр төгсгөе дөө.

Т.Батзул
1994 он 11 сарын 22ны 20 цаг 42 минут

PS: Миний тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн дурсгалын нэг хэсгээс толилуулав, энэ шүлгээ санаж байна уу Батка?

4 comments:

Batka said...

Хахаха, найз нь одоо энэ шүлгийг зохиосиймуу, таг мартсан байна, чиний дурсгалын дэвтэр байдаг юм уу, энэ их жоороо, шүлэгнээс багын явдал шууд нүдэнд харагддаг гэжийн. за Ука яагаад юм оруулахгүй байгаан бол, завгүй юм болов уу.

БЭ said...

Миний найз ч нэг иймэрхүү л бурхи явсан даа, шүлэг бичүүл бичичдэг, онц суруул сурчихдаг, охин найруул найрчихдаг хэхэ, заза игра байлаа. Ука яагаад бичихгүй байгааг өөрөө хариулах байлгүй дээ, шалгалт шүүлэгтэй гээд байсан тэр нь эхэлцэн завгүй гүйж яваа байхаа.

davaa said...

laitai bichsen bainashde uneheer mundag yum aa

Anonymous said...

коридорт сандал тойруулж тавьчихаад охидуудыг нэг нэгээр нь сэнсрүүлдэг байсан шүү дээ. хэхэ. харамсалтай нь том биетэй охидыг баньд нар чирч дийлдэггүй байсан юм. өөрсдөө сэнсрүүлчихвэл яана? гэж айдаг байсан байх даа