Monday, July 19, 2010

Хувцаслалт, стиль

Мода монголоор дуусдаг гэдэг үг одоо ч тохирохоо байждээ. Бидний үед юм хаалттай, мэдээлэл хомс дэлхий юу өмсөж зүүж байгааг мэддэггүй байлаа шүү дээ. Мэдсэн гадаад дотоод явдаг нэгнээсээ л мода гэдгийг мэдэж даган дуурайдаг байлаа тэр нийгэмд. Ингээд 80 аад оны сүүл, 90 оны эхээр хүүхэд залуус юу өмсөн гангардаг байсныг энд санаж байгаагаараа чадан ядан сийрүүллээ. Нөхдүүд нэмээд бичнэ биз дээ. Миний орхисныг...

1.
Зах зээлд шилжээд эрээнээс хятад бараа Монголын зах зээлд чихэж байх үед монголчуудын хөлийг газрын хөрснөөс тусгаарлаж байсан нэг төрлийн гутал мода болж байсан нь Шаахай билээ. Хар илгэн материалтай, цагаан бор ултай. Сүүлдээ бүр өвлийн гэж гарсан. Улан дээрээ ямаа, тагтааны зурагтай, 3 ямаатай бол ориг ясан ултай гээл, тагтаатай нь жаахан мяа. Эр эм, хөгшин хөвөө, хүүхэд залуусгүй өмсөдөг байсан. Цемент дээр гүйж байгаад гулгах боломжтой, ер нь бол safety талаасаа тиймхэн эд л дээ. Урдуураа амархан цоорноо, мэдээж даавуун болхоор дээр нь хумсаа авахгүй бол бүр тэсэхгүй штээ хэхэхэ.

2.
Араб алчуур гэдэг юм чинь яагаад ч мода болсын Ясир Арафат л ганцаараа зүүдэг байсан чинь дэлхийгээрээ л зүүдэг болсон. 90 оны Snap гэх мэт хамтлагууд зүүгээд тэгээд л Монголд мода болсон байх. Би лав зүүхиймсэн гэж мөрөөдсөөр байгаад л чадаагүй дээ. Одоо ч мэр сэр залуус зүүцэн яваа харагддаг л юм. Цайцан жинсэн як дээр өмсөөд явах, рэп бүжиглэхэд бүр ч сүртэй харагддаг байлаа гэж

3. Охидууд өнгө өнгийн иртүүз нэг хэсэг өмсдөг байж билээ, ягаан, цагаан, хар гээд л. Тэрэн дээрээ богино буюу мини юбка, өргөн мөртэй уртавтар пиджак өмсөнөө тэд нар чинь...За тэгээд охидууд өөрсдийн өмсдөг байсан юм аа дараа нь бичнэ биз дээ тэ...

4. Өргөн өмд - МС Хаммер "U can't touch this" буюу " Харахын заяа байхаас хазахын заяа байхгүй байхгүй" дуун дээр гардаг өмд л дөө. Банди нар энэ өмдийг их мөрөөддөг байж билээ. Надад нэг даавуун улаавтар өнгөтэй байсан. Тэгээд тэрнийхээ доор нь арзгар ултай дамбагар хоншоортой гутал өшиглөчихөд рэп хийхэд үндсэндээ бэлэн болж байгаан. Дандаа улаан өмд өмсөөд байхаар уйтгартай, тэгээд шинээр авхууля гэхээр ээж санхүү муутай, тиймээс ээжийн жинсэр өргөн өмдийг нь гуйж хааяа өмсдөг байсан шд. хэхэхэ.

5.
Бакаал - хотын төвөөр хэр өмсдөг байсын мэдэхгүй манай шард лав бакаал нэг хэсэг их мода болж байлаа штэ, гялайтал тосолсон бакаал дээрээ бичгийн гялгар тавтай хадаасархуу юмаар хээ угалз байдлаар шивж гангална. уланд нь тах хийж дуугаргаж явах бүүр гоё. Дээр нь өсгийний хажууд шүдэнзний зуруул нааж шууд уландаа зурж асаах гэх мэтээр саакрана даа. Тэвэг тоглоход хамгийн сайн гутал.

6.
Шляпан малгай - Аав ах нарын дээр үед өмсдөг байсан шляпан малгайг дагзан дээрээ тавьж явах чинь трэнд байсан юмаа. Би нэг тийм малгай өмсөж яваад автобуснаас буугаад зам гарсан чинь салхинд хийсээд машинд малгай дайруулаад баларсан, автусанд байсан хүмүүс шоолоод би ичиж үхэх шахж билээ. дахиж өмсөөгүй...

7 .
Светир - банди нар пиджак дотроо сэвээтэр гээд хоолойтой бариу цамж бас их өмсдөг байсан. Надан нэг цагаан ниилоонон цамж олдоод (бас л нэг ах эгчийн юм байсан байх, тэр үед картын бараатай юун шинэ хувцас авах) тэр цамцаа салбарч унаад, гандатал нь өмссөн дөө хөөрхий...

8. Шоотой сороочкон цамц - Ээ бас л банди нарын мөрөөдөл, туранхайн болхоороо дотор нь пиджак өмсөж өргөн цээжтэй харагдах гэж хичээнэ.

9.
Израйль гутал - Тэр бүр олдоод байдаггүй ховор чамин эдэд ордог байлаа, хятадад хийсэн нимгэн арьстай юм олж өмсдөг боловч тэр нь тэсэхгүй дороо ханз үсрэнэ. Өргөн өмдний шуумгаа дотор нь хийгээд өмсвөл бүүр лаг харагдана.

10. Хар ноосон малгай - Хар ноосон малгайг дээд талыг ээтийлгэж босоо саравч маягийн болгож өмсөнө.

11. Үс - Охидууд үсээ цардуулаар, сахараар урд чёлкоо сэнсэрсэн пянз маягийн засдаг байсан, бас франц тайралт, нойтон хими, банди шиг дээшээ шуусан үс гээд л охидын үс засалт санаанд орж байгаа нь энэ байна. Доор зурган дээр манай охидын үснээс бас харцгаана биз. Банди нар NKOTB шиг үсээ их засдаг байсан. Есөө бид 2 лав нөгөө хэдийхээ үсийг засчдаг байсан штэ. Таван шарын үсчин эгч санаанд тааруулж засахгүй, эсвэл бид нар сайн тайлбарлаж чаддагүй ч байсан юм уу бүү мэд. NKOTB засалт чинь толгой дээрх захын үснүүдийг хойноосоо уртсах маягаар засаад голын үснүүдийг нилээн багасгана, тэгээд захын үснүүдээ хайчаар дотогш нь орооно. Хажуугаас нь харахад гулсуур шиг харагдана хахах. Мэдээж 3 талаасаа сайн шаталж шууна л даа. Есөө бид 2 тэгж нэг бие биенээ засчаад 3,4 хорооллол орж чихээ цоолж байлаа гэж, С, ГС нар ээж ааваасаа айгаад цоолуулаагүй шт. Миний чихний цоорхой одоо болтол байдаг хааяа хөгшин панк болж зүүдэг гэж байгаа хахаха. ББ нэг удаа үсэндээ бөөсний зам гаргаад ирсэн чинь Лхагваанаа ч билүү уурлаад тэгээд үсчинд очиж хусуулж байж билээ. Санаанд юм оруул үргэлжлэх л байх....

13 comments:

БЭ said...

Охидууд скалаттай юүпк. Манай эгч лав юүпкээ тийм нугалаастай болгох гэж шөнөжин индүүддэг байжүүлээ. Формныхоо гадуур өмсдөг юу билээ сарпаан билүү хаха санадаггүй ээ, тэр нь бас торон морон янзан бүрээр гангардаг байсан шиг санагдаж байна.

Банда алчуур байна бас. Хүзүүндээ зүүчихээд л эсвэл толгойдоо өмсчихөөд л бөөн пээдгэр юм алхана.

Бас мөрөвчтэй жинсэн өмд нэг эхсэг моод болдог байсан санагдаж байна.

Тэр шаахай чинь илэг биш хилэн шдээ.

Бас нэг хэсэг Түрк ноосон цамц их моод болдог байсан санаж байна.

Бас мэхээрэн ороолт, өдөн күрчик гээл.

БЭ said...

силкэн цамц

бас хятад шаахай чинь сүүлдээ бөөрөнхийдүү хэлбэртэй, улаан мулаан өнгөтэй янз бүр гардаг болсон санагджийн

мөрөвчтэй юүпк

Л.Д said...

Охидуудийн гадуураа өмсдөг нь парчик ш дээ

БЭ said...

аа тийшд хаха

даваа захианы хариу өгөөч ээ

BD said...

Охидууд яагаад энд саналаа бичээгүй байна. Хөвгүүдээс илүү мода хөөдөг байсан байлгүй.
Резинэн өмд моодонд ороод, би аавдаа урагшаа явах болгонд нь захина. Аав будлиад энгийн жинс аваад ирнэ. Тэгсээр байгаад бараг 5 дахь удаагийн явалтан дээрээ авчирч өглөө. Би ч баярлаад 1 өдөр өмсөөд маргааш дахиад өмсөх гэсэн олддоггүй. Тэгсэн чинь ээж "Тийм аймаар резинэн өмд бөөрөнд чинь муу. Би айлын хүүхдэд өгчлөө" гэжүү. Харамсаж үхэх дөхөж билээ. хэхэ

СГ said...

трапецэн жинсэн өмд чинь жинхэнэ моод байлаа даа...
өмнө бичсэнээ бичих гэсэн чинь ёстой яагаад ч чаддаггүй ээ, sov sorry

БЭ said...

Сг--> ахиад эхнээс нь үг үсэг алгасалгүй хурдан бич!

БНМАУ ын иргэн БЭ

Зулаа said...

Ха ха ха формны гадуур сарпан өмсдөг гэнээ БЭ том андуурсан.

ука said...

Охидууд бас нэг хэсэг силкэн нимгэн өмд их өмсдөг байсан.
За тэгээд эр, эмгүй баяр ёслолоор хоёр талаараа товчтой пиджакаар гангаах гээд л үздэг байсан байх. Янз янзын обручка зүүж үсээ гоёно оо.
Тэгээд өвөл үстэй захтай Аляск гээд куртка чинь чухам л байв шд. Бакаалнаас гадна Михайл гэдэг арзгар гутланд хөвгүүд дурладаг байсан тээ.

ука said...

тэр резинэн өмд ямар харамсмаар юм бэ, би лав боож үхэх байсан даа, хэхэ

ука said...

тэр резинэн өмд ямар харамсмаар юм бэ, би лав боож үхэх байсан даа, хэхэ

ука said...

малгайтай цамц бас их моодны байлаа, энэ одоо дээд талын сэтгэгдэл яагаад олширч ороод байна аа

БЭ said...

чи сандарсандаа болоод олон удаа угсруулж тавиад байгаам биш үү? кккк