Wednesday, July 21, 2010

Явлаа даа

Явлаа даа
Явлаа даа...
явлаа даа...
явлаа даа...

Яагаад ч сэтгэл минь тогтохгүй нь
Унасан нутгийнхаа намартай
Учрахаас нааш болохгүй нь

Нарлаг сайхан нутаг минь
Намайгаа гэнэт дурсав уу?

Өөгшин дассан газраа би
Өөрийн эрхгүй үгүйлэв үү?
Яагаад ч сэтгэл минь тогтохгүй нь

Явлаа даа...
явлаа даа...
явлаа даа...

Буцлаа даа...
Буцлаа даа...
Буцлаа даа...

Бухимдсан сэтгэл минь тогтохгүй нь
Бууралхан аавынхаа дугараанаас
Булхаж л гарахгүй бол болохгүй нь

Сэтгэлээр сайхан аав минь
Сэмхэн намайг дурсав уу?

Уулаас санах аавыгаа би
Ухаандаа гэнэт үгүйлэв үү?

Бухимдсан сэтгэл минь тогтохгүй нь.

Буцлаа даа...
Буцлаа даа...
Буцлаа даа...

Харилаа даа...
Харилаа даа...
Харилаа даа...
. . .

Харилаа даа...
Харилаа даа...
Харилаа даа...

12 comments:

Batka said...

Ирлээ дээ анд минь ирлээ
Инээд хөөртэй өдрүүд эхэллээ
Багын явдлаа дурсан яриад
Балчир насны найзууд уулзлаа даа уулзлаа....

СГ said...

... Уйллаа даа уйллаа
Улаанбаатараа хараад уйллаа
Инээлээ дээ инээлээ
Ирчлээш дээ гээд инээлээ...

Anonymous said...

huleelee camaig
huleelee camaig
huren zurhee huishluulen huleelee!
Sergelen.
ayiig.pd.

БЭ said...

Очлоо доо найз нь очлоо
Олон ч жил хүлээлээ
Олуулаа цуглан уулзалдаад
Он цагийн дурдатгалаа дурсана даа дурсана. . .

Гүйлээ дээ найз нь гүйлээ
Гүвээ толгодыг даван гүйлээ
Галбын говийг гатлан очоод
Гандсан сэтгэлээ сэргээнэ дээ сэргээнэ. . .

Явлаа даа явлаа
яахын аргагүй явлаа. . .

Харилаа даа харилаа
халхын нутаг руугаа харилаа. . .

Буцлаа даа буцлаа
Бужигнуулж өгxөө мэдье дээ мэдье. . .

Bavuugiin Lkhagvasuren said...

buun nairagchid bi tegeed hoolgui bolj bgaa yum bna l daa

БЭ said...

бавуугийн хүү яаж ч байсан хоолгүй болно гэж байхгүй ээ, бүр болохгүй бол бүх гаргасан номыг нь худалдаж авч санхүүжүүлнэ ээ ккк.

БЭ said...

Алхлаа даа найз нь алхлаа
Аажим ч гэсэн яаруу алхлаа
Анхилам үнэрт агь гангын үнэрт согтохоор
Ар нуруугаа үүрээд алхлаа

Хөрслөг сайхан нутаг минь
Хүний нутагт суугаа намайгаа гэнэт дурсав уу?

Өсч төрсөн газраа
Өөрийн эрхгүй үгүйлэв үү?

Хичээгээд ч сэтгэл минь тогтохгүй нь

Харайлгалаа даа найз нь харайлгалаа
Харийн орны хил дээсийг даван харайлгалаа
Хатуудаа хатуу ч зөөлөндөө зөөлөн орчлонгийн
Харалган алдаа эндэл болгоныг үл анзааран харайлгалаа

Баярласан сэтгэл минь тогтохгүй нь
Багын бяцxан андуудынхаа дунд
Булхаж л гарахгүй бол болохгүй нь

Хэдэн муусайн найзууд минь
Хором хормоор намайг дурсав уу?

Зулаа said...

Хөөх одоо бүр шүлэглээд эхэлчихэж манайхан ч гайхмаар юм аа. Нөхдүүдийн өмнөх бичлэгийг ахин дахин уншин байж хэдэн өгүүлбэр найруулан бичих урлагт дөнгөж суралцаж эхлээд байхад шүлэглээд эхэлцэн байхын, одоо тэгээд яахыын бас шүлэг бичихыму.

Зулаа said...

За за тоглосын сайхан бичжээ. Цааш бичээд байгаарай.......

ука said...

Ямммаррр лаг юмббб дээ, нэлээн урт найраглал гарах нь байна шүү.

Hn said...

Баткагийн багын инээдийг БЭ авч яваад одоо л нэг авч ирэх сурагтай. Баткагийн магнай нь ашгүй нэг тэнийхнээ.

Хүн бүр нэг нэг нусны алчуур цүнхлэхгүй бол СГ уйлаад мөд инээх шинжгүй ээ.

Зүрхэнд ирж байгаа цус хүчилтөрөгчөө хүний биед үлдээхэд цус улаан хүрэн өнгөтэй болно. Харин нэгэн anonymous хүчилтөрөгч соролгүй биеийн цус нь уушигаар дамжин хүчилтөрөгчөөр баяжихгүй хэт удсанаас болж, БЭ-г санаа алдаж хүлээснээс болж цус нь биш зүрх нь хүрэнтэж дуусчээ.

Говь нутгийн гүвээ толгодтой, гандсан сэтгэлийг цангаах худаг устай газар ээлжит уулзалтыг зохион байгуулж сэтгэлийг нь нэг тогтоож өгөхгүй бол ухаан санаа нь самуурч ахиад өөрийгөө нэг зэмлэх вий дээ.

Дээрх мөртүүдэд анализ хийвээс энэ бөлгөө

БЭ said...

мундаг анализ хийсэн байшд. улс төрд орох цаг болжээ хулаан