Friday, July 23, 2010

ТӨМ!




Миний хөөрхөн найз
Магнай халзан зурвастай

Мянган залуусын дундаас
Би хармагц таньдаг

Мярс мярс майлаад
Намайг чиглээд ирдэг

Дун цагаан шүдтэй
Дуран хар нүдтэй

Түмэн залуусын дундаас
Түүнээс хөөрхөн нь үгүй

Багын анддаа удахгүй болох төрсөн өдрийн мэндийг хүргье ээ! Сайхан тэмдэглээрэй. Удахгүй очиж байгаад нөхөмз!

5 comments:

Зулаа said...

Төрсөн өдрийн мэндийг БЭ-ийн төө зайгүй найз-д хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Hn said...

Эрэгтэй хүүхдэд төрсөн өдрөөр нь машин өгдөг болохоос ямар цэцэг өгдөг юм уу?

СГ said...

энэ хайрын бэлгэдэл гээд байдаг гал улаан сарнайг нээх төөрсөн өдөр мөдөр гээд бэлэглээд байдаг нь ч, аваад байгаа нь ч но...тоййй

БЭ said...

та нар чинь яасан хуучинсаг сэтгэлгээтэй улсууд вэ.

яаж хүн болж ялаа ална аа хннн...

ука said...

машинтайгаа хамт зургаа авахуулсан байгаа хүнд машинаас өөр юм бэлэглэхгүй бол болохгүй байхгүй юу даа, Хулаан. Эмээ болоод бүүр нүд мүд гэж авах юмгүй болжээ.....