ширээнийхээ ард сууж байна
Цор ганцаар,
аглаг буйд дахь бяцxан цагаан байшинд
Цоожгүй хаалгаа цэлийтэл нээсэн ч
хэн ч орж ирдэггүй газар
Орон гэрээсээ алс,
Монголын тэнүүн талаас хол,
харь өндөр уулсын нутагт
Одоо цагаасаа бүүр гараад явчиxсан,
хаа эртийн дурсамжууд дотроо
Навч унах чимээ
ямар чанга болохыг анх удаа сэрдхийтэл мэдрэн
Намрын, сүрдэм гоо эзэрхийлэгч хүчний дор,
Хүйтэн ширээнийхээ ард,
хүв хүйтэн ширээнийхээ ард
Гань ганцаараа,
гараа элгэндээ тэврээд
зүгээр л сууж байна.
Аниагүй атал юуг ч үл харах нүд минь
алсаас үл сална
Ахиад ирэх өдрүүдийг
эх нутаггүйгээр төсөөлөхөөсөө ч айна
Ядуухан төрөлх нутгийг минь
мартуулам үзэсгэлэнт энэ газар
Яав чиг дасаж чадахгүйгээ
мэдэрсэн хайрандаа л амьд байна.
Л.Ө.
"Төсөөллийн өрөөнд" номноос
Буцаад гэртээ ирчихлээ. Болдогсон бол тэр чигээрээ үлдчихмээр л байлаа. Михаелд нэг бодол бий гэдэг шиг юутай ч дотроо нэг бодол төсөөлөөд ирчихсэн байгаа. Төсөөллөө мөрөөдөл, мөрөөдлөө хэрэгжүүлэлт болгохын төлөө. . . Явсан газрын сонин болгож хэд гурван зурагнаасаа дурсамж болгон үлдээе.