Friday, June 4, 2010

Хүүхдийн баяр

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үнэн юм аа. Одоо ч бидний мэдэх хүүхдийн баяр байхаа больжээ.
Намайг бага байхад манай ээж аав 2 биднийг /би чинь дээрээ 4 эгчтэй айлын бага нь/ дагуулаад парк руу явдаг байсан. Бараг айл болгон л тэгж явдаг байсан биз, тоглоомнууд нь дараалал ихтэй, зогсож байгаа л тоглодог байлаа. Гэхдээ удаан дугаарлалаа гээд ер нь уурлаж бухимдаад байхгүй, тэрүүгээр болж байгаа ойр зуурын тоглолтуудыг харчихаад тэрхэн үедээ л их гоё баярладаг байсан. Орой нь гэртээ ирээд амттай хоолоо идчихээд байрныхаа хүүхдүүдтэй хамтдаа тоглоод сайхан байдагсан. Хүүхдийн баярын дараа нэгэнт хичээл амарсан учраас айлууд зусландаа гарна. Байрны найзуудаас салаад зуслангийнхаа найзуудтай уулзана. Манай ангийн А-гых манайх 2 хамт зусланд гардаг байлаа. Зунжингаа гадаа тоглоно. Өдөржингөө гадаа тоглож, тоглож орой ажилчдын эхний унааг харж гэнэт сэхээ ороод уралдан гэртээ орж халуун цайгаа чанаад, хогоо хам хум шүүрдээд хаячихна. Эртхэн цайг нь чанаад хөргөж тавиад байхаа мэддэггүй, тэрийг одоо л санах юм даа, хэ хэ нөгөө мунхагийн санах нь хойноо гэж үг санаанд оров................... Тэгээд нэг их ажил хийж өдөржигөө гэртээ байсан хүмүүс шиг ээж, аавыг гэртээ орж ирэв үү, үгүй юу буцаж зөрж гараад шөнө болтол тоглоно.
Гэтэл одоо хүүхдүүдийн тоглодог парк нь алга, уг нь юм хөгжиж байгаа өнөө үед тэрийгээ улам сайжруулдаг баймаар юм гэтэл................................ Хөөрхий хүүхдүүдээ баярлуулчих санаатай Улаанбаатарчууд хаана юу болж байна тэр газруудаар дагуулж баахан явцгаасан байха. Их хөлтэй байсан шүү, Би л гэхэд хүүхдээ яаж баярлуулнаа гэж бодож байтал ашгүй Хулангийн найруулсан тоглолт болж тэрийг үзүүллээ. Уг зохиомж найруулга нь сайн болжээ, даанч циркийн тоглолт нь бидний үздэг байснаас муудчихаж. Гэхдээ манай охинд тоглолт таалагдсан гэсэн шүү Хулаан, тэгээ л болоо шүү дэ. Тоглолтын дараа хоолонд оруулаад л хүүхдээ баярлуулчихлаа. Орой нь эмээ өвөөгийнд нь хүргэж өгөөд би гэдэг хүн хүүхэд хүмүүжүүлэх ярвигтай албан ажлаас түр ч гэсэн чөлөөлөгдлөө. Одооны зуслан ч дээ бүгд хашаа тойруулчихсан болохоор хүүхдүүд дураараа нийлж тоглохооч больсон бололтой.
Аан бас тоглолт дээр Хулангийн охин Биндэръяатай хамт суусан, аяг Хулан шүү.........., Уг нь ангийхнаас хүүхдээ дагуулж ирсэн бол нөгөө хэн нь өөртэйгөө хамгийн адилхан хүүхэдтэй болсон бэ гэдэг номинацид хүмүүсийг уралдуулж харии гэж бодсон чинь чадсангүй, миний мэдэж байгаагаар /Одоогоор би Хулан Даваа 2-ын хүүхдүүдийг хараад байна/ Хулангийн хүүхэд ээжтэйгээ илүү адилхан байналээ шүү.
За манайхаан та нар хүүхдийн баяраар яаж баярладаг байсан болон, хүүхдүүдээ хэрхэн баярлуулснаа бичээрэй.

by Zulaa

16 comments:

Л.Д said...

Сайн байцгаана уу? биднийг бага байхад сайхан байсан шүү. хүүхдийн парк дээр тоглого, паркын хуушуур авч иднэ / хуушуурны амт гэж ванлий / зураг авахуулна гээд сайхан байж дээ. Энэ хүүхдийн баяраар манай хүүхдүүд Бага-Нуурт хадмынд очно гэж байсан чинь би ажил ихтэй хүргэж өгч чадаагүй ээ. Тэгээд 11 цагийн үед талбайгаар нэг очиж тойров. Хүүхдүүдэд битгий хэл надад тэрэн дундуур явахад хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй ядаргаатай байсан тэгээд 2 хүүхдээ аваад ах дүү нартайгаа нийлээд Гачуурт явж Туул голын эрэг дээр орой 22 цаг хүртэл байсан. Янзтай гоё байсан. Хүүхдүүд ирэхдээ ядарч унах гэж байгаа юмнууд ирсэн.

Batka said...

Манай том эхлээд ээжтэйгээ Зоо парк гэсэн юмыг нь үзсэн. Инээдтэй юм байсан гэсээн, таван хошуу мал, тахай, гахай, нохой л байсан тэгээд шороотой газар хийцэн хөл мөл нь Маугли хөл шиг л амьтад ирсэн. Тэгээд ах яахав хүүхдийн баяр гээд тахиа махиа шарж өгөөд жаахан унтуулж аваад 4 цагаас Цондоолойг Динза аварсан нь жүжиг Драм дээр үзүүлээд л таарах шив дээ. Манай охин Динза гээд номыг нь үздэг, бас дууг нь мэддэг ах нь дуулсан юм болхоор тэрийг л үзүүллээ. Уг нь ангийн анд Хулангийн зохион байгуулсан шоуг үзмээр л байсан. Манай бага яахав хүүхдийн баяр болж байгааг мэдсэн ч юмгүй, мөөм л байхад дандаа хүүхдийн баяртай өдөр шиг юм чинь хэхэ. гэхдээ бас аавыхаа ажилладаг 2 ч газраас бэлэг авсаан хүн юм болхоороо. Ер нь бол машины гацаа түгжээ ихтэй, хүний хөдөлгөөн шамбааралдаад, дээр нь халуун үгээ хэлмээр л байлаа шүү.

Batka said...

Багад хэдэн сар цуглуулсан 5 төгрөгөө найзуудтайгаа нийлүүлээд Парк ордог байсан штэ. 220 мянгатын атамануудад зодуулж энэ тэр хөгөлдөг л байлаа. Замаараа Бамбарууш Кафе зоолттой ордог. Одоо ч тэдний үнэр хамарт үнэртдэг, мартаагүй.
Галзуу хулгана, гинж, алсыг харагч гээд л. Завь олдохгүй бол хувцсаа тайлаад сэлчдэг байсан штэ. Ус муснаас шижиглэнэ гэж байхгүй сайхоон. Агаарын дугуй мөнгө хүрэхгүй бол шууд зүүгдэж энэ тэр яваад л. Төөрдөг байшинд тэнэг юм шиг хэдэн цагаар хөөцөлддөг байсан даа, мөнгөө төлөхгүй бас банз манз тавиад орчдог ч байл уу. Өөрийхөө жил дээр заавал суудаг байж билээ ёс юм шиг.

БЭ said...

Бага байхад ч тэсэн ядан хүлээдэг байв шд, энэ өдрийг. Энд ч ямар 06 сарын 01 ийг хүүхдийн баяр гэж манайхан шиг тэмдэглэх биш. Гэхдээ монголчууд нь нийлээд хүүхдүүдээ баярлуулах шив. Түрүү долоо хоногт Австри луу 3 хоногоор аялж, уул хаданд авирсан. Хүүхдүүдийнхээ дунд янзан бүрийн тэмцээн зохиож, томчууд нь хүүхдүүдтэйгээ тойрог болж байгаад муур хулгана тоглосон. Бас хэн нэг нь дээс аваад ирчихсэн байсан чинь эр эмгүй бүгд дээсдэж цуварсан. Тэгээд яахав, бэлдсэн бэлэгнүүдээ тараагаад л баахан идэж ууж тоглож наадан өнгөрөв шд. Файсбүүк дээр орвол тэнд бид хэдийн аялсан зурагнууд байгаа.
Өчигдөр уул нь ахиж цугларч мах шарж иднэ гэж ярьж байсан чинь өдөржин бороо ороод чадсангүй. Энд дулаарч өгөхгүй онцгүй байна аа. Монголд нэх гоё 30 гараад байгаа гэсэн, энд ч 10 хэмээс хэтрэхгүй л байна, малгай ороолттой явж байна гээл бод.

Зулаа said...

Нээрээ БЗ-г хэлсэн чинь саналаа бамбарууш кафе ордог байсан ш дэ. Гоё....... Төөрдөг байшинд ээж орохгүй аав орно. Бид аавыг хайгаа л аав биднийг хайгаа л........

БЭ said...

Хааяа бас парк руу хашаа даваад хулгайгаар орчихдог байжүүлээ. Үүдээр нь ороход мөнгө төлдөг байсан санагдаж байна. Бас сүүлд нөгөө баахан компьютерийн тоглоомууд дэлгэрээд одоогийн Сөүл ресторанд чинь юу гэдэг нэртэй билээ баахан тоглодог юм нээгдэж байсан санагдана.

Гэснээс монголд парк ашиглалтанд орчихсон гэж үнэн үү? Үнэн бол доторхи тоглоом моглоом нь яг хэвээрээ юм уу? Хуучин газартаа байгаа юм уу хүүхдийн парк? Хүүхдийн паркийн газрыг нь Эм СИ Эс худалдаад авчихсан зочид буудал ч билүү бариулана гээд байсан үнэн үү?

Зулаа said...

Парк ашиглалтанд ороогүй ээ, шинэчилж өөр олон тоглоом тавиад их л гоё болгоно гэсэн хэзээ бэлэн болох юм бүү мэд....... Харин хуучин тоглоомноос Эрдэнэт-д оччихсон тэндхийн хүүхдүүдийг баярлуулж байна гэсэн шүү

Hn said...

Хүүхдийн баяраа гэж? Гадуур хаана юу ч болсон юм бүүү мэдээ, өмнөх жилийг бодвол жооооохон л үлүү болсон сурагтай. Хүмүүс хүүхдээ баярлуулаад сайхан байхад би гэж товарищ зараа, зөгийнүүдээ дагуулаад газрын нэг таваргаж Баткагийн хэлдгээр маугли болох нь холгүй сайхан байлоо. Арай гэж ажлаа дуусгаад гэртээ иртэл охины маань нүүр ам гар хөлөөр дүүрэн улаан юм туураад аав нь сандарцан сууж байдаг байгаа. Ашгүй тэр нь нарны харшил байсан. Гадуур нарны харшил их байгаа сурагтай. Хүүхдүүддээ нарнаас хамгаалах тос түрхэж, сайн халамжлаарай. Над шиг байж болохгүй шүү. Гэхдээ ажил ийм болохоор давхцахаас өөр замгүй л дээ. Хэхэ.

Hn said...

Цирк дээр Зулаагийнхаа охинтой сайн танилцаж амжаагүй, ядаж зургаа ч авахуулчихгүй! Би гэж тэнэг толгой. Зулаа тэрсхэн хоёр охиныг зэрэгцүүлж суулгаад, миний охин аль нь вэ таа? гэхэд охин нь ээждээ мэдэгдэхгүй, бас намайг таахгүй байх гэж бодсон бололтой сэмээрхэн гараараа өөрийгөө заагаад яг Зулаа шиг инээсэн. Би дор нь таачихаж байгаа юм чинь. Хэхэ. Хүүхэд хөөрхөн шүү.
Манай циркийн сайн сайн уран бүтээлчид хил давах нь давж, хувиараа гарах нь гарч, үлдсэн жүжигчид ёстой дуртайдаа цалин багатай ажлаа хийж нэг тиймэрхүү уур амьсгалтай хэцүү болсон байна лээ. Зулаагийн голонгуй байх нь аргагүй ээ. Гэхдээ юм нэгээрээ байхгүй байлгүй дээ. Хөгжиж л таараа.

д said...

сайн байцгаана уу? Хүүхдүүддээ Хулангийн найруулсан циркийн тоглолт үзүүлэх санаатай байсан ч амжсангүй.Та нарыг юм бичихгүй болохоор гайхаал байлаа.

happiness said...

Уг нь БЭ-ийн хэлдэгээр хүүхдүүдийн зургаас нь хэн хэний хүүхэд вэ гэж таана гэсэн маань талаар боллоо. Гэхдээ яахав.
Хүүхдийн баяр, парк хоёр чинь салгаж ойлгохын аргагүй шахам байсан чинь одоо худлаа болж байх шиг байна, тээ. Анх айдсын агуйд нь ороод аймаар айж орилох бэлтгэлтэй байсан чинь нээх хурдан дуусаад гараад ирсэн. Алсыг харагч, гинж 2 хамгийн дуртай тоглоом маань байсан. Нэг удаа ээж бид 2 завин дээр сууж яваад хөмрөөд, аавыг билетээ үхүүлж суулгүй бид хоёрыг хоёулхнаа суулгасанаас боллоо гээд л гомдол мэдүүлж байж билээ. Тэр завиар яваад голд нь очиход байдаг музей их гоё тээ.

Л.Д said...

Бид нар тэр завиар очдог газарт задгай ресторанд нь Эркагийн төрсөн өдрийг тэмдэглэж байсан. хажууд ус хоржигноод гоё юм байна лээ шүү.

BD said...

Сайн байцгаана уу? Та нарын бичсэнийг уншаад өөрийн эрхгүй сэтгэгдэл бичмээр санагдаад байх юм. Ямар ч гэсэн 8-р анги хүртэл багшилсан Монгол хэл, уран зохиолын багш чинь их сайн багш байжээ. Хүүхдийн баяраар яг л Зулаагийн хэлсэн шиг баярладаг байж билээ. Энэ удаад бол охиноо аваад Тэрэлж рүү явлаа. Голын эргээр 3, 3м-ийн зайтай майхнууд байсан шүү. УБ-аас Тэрэлж хүртэл /бага зэрэг хэтрүүлэг/
Парк байхгүй УБ-чуудад хүүхдээ баярлуулах газар олдохгүй хэцүү байна шүү. Гэхдээ удахгүй парк ашиглалтанд орж, хүүхдүүд маань бидэн шиг баярладаг болох байхаа тээ.

БЭ said...

Сайн уу БД ээ, ямар сонин хүн бэ? Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Майл хаягаа чулуудаарай, би чамд урилга илгээе, яагаад шилжээд явсан, шилжиж явсанаас хойш юу болсон, одоо юу хийж байгаа, эргэж уулзаад сэтгэгдэл ямар байна гээл дурсамжуудаа бичээд байгаарай, хэхэ.

СГ said...

пөөх, оролгүй баахан явж байгаад нэг орсон чинь ёстой хувьсал гээч нь болчихсон байнаш дээ.
уулзаагүй удсан та бүхнийхээ амрыг эрье.
06.01-нд хулангийн тоглолтыг үзье гэж байтал манай 2-т тв9-ийн урилга ирээд, тийшээ явдаг баатар болоод мань 4 /2 хүүхэд, нөхөртэйгээ/ гараад явлөө. тэгсэн чинь гадаа таг бөглөө, нөгөө БЗ-ын 2-ын үздэг зоо паркийг үзэх гээд хүмүүс яг л наадмын талбай руу цуварч байгаа юм шиг л зогсоо чөлөөгүй, зай завсаргүй... тэгэхээр нь буцаж ороод нөгөө 2-ынхоо дугуйг унуулаад гарч өглөө дөө, тэгсэн машинтай хүнээс бол нээх дутахгүй л хурдан бөхийн өргөө орчихож байгаам чинь.тэгээд яг тоглолтоо үздэг дээрээ манай 2-ын залхуу хүрээд нээх удалгүй гараад ирсэн, тэгээд л тэр хавиар амьтан ах дүүгийнхээр хэсэж байгаад 4-үүлээ баахан бэлэг дугуйндаа дүүрч аваад л гэр рүүгээ сундалдаад л алга болсон доо.
Манай 2-т ч яахав их таатай байх шиг байналээ,мань 2-т ч бэрх байсөөн.Дугуйтай хүн чинь юун онгоц, юун машин, ямар ч хурдан юм, аахилах шиг л болсон, сүүлдээ ч нөгөө 2-оо нэг нэгээр нь сундалж газар хороосон доо, нэг үгээр хэлэхэд багахан хэмжээний биеийн тамир хийсэн шиг баяр өнгөрөөв дөө

БЭ said...

биеийн тамир мандтугай, мундаг л тэмдэглэсэн юм байна шдээ.