Saturday, June 26, 2010

Би үргэлжлэл, миний үргэлжлэл...


Өглөө ажилдаа явах гэтэл охин минь би хамт явъя л даа? гээд нээх танил нүд өөдөөс хараад болдоггүй. Гэрээс гарах гэснээ заза өнөөдөр хагас ажиллах юм чинь дагуулаад явчихъя гэхэд баярлаж байна гэж жигтэйхэн. Хажуунаас нь холдох л юм бол орхиод явчихна гэж бодсон юм уу хурдхан тэврүүлж аваад хөөрхөн инээгээд улам уяраачихдаг байгаа. 75-аар бууж өгөв.

...Гэртээ цоожлогдохоо мэдэнгүүтээ аав ээжийгээ дагаж, айлгаж уйлдаг байснаа саналаа. Ээжийнх нь дарга аймар ууртай, чи яагаад хүүхдээ ажил дээрээ авчирсан аан? гээд загнавал хоёулаа чихэр авах мөнгөгүй болно шүү дээ гэж учирлаж тайлбарлаад ч нэмэргүй. Гэтэл найзын маань ээж соёлын ордонд ажилладаг, үргэлж ажилдаа дагуулж явна. Би палкон дээрээс найзыгаа дуудаж гараа даллачихаад соёлын ордны хаалгаар орон ортол нь харж сууна. Найз маань тоглолт үзчихээд гайхуулж ярихад нь атаархана. Нэг өдөр: Ээж ээ та театрт ажилд орчих тэгэх үү? гэж гуйхад ээж минь жигтэйхэн инээж билээ. Ээж минь барилгачин. Зайсан, цирк, саарал ордон, цэргийн анги, орон сууц гээд бариагүй барилга үгүй. Маргааш өдөр нь ээж: Аавынхаа ажил руу явах уу? гэхэд баярласандаа яг охин шигээ аавынхаа гараас тас атгаад хамт алхаж билээ. Аавын алхаа том том. Аав минь цэргийн хөгжмийн удирдаач. Аавын ажлынхан бүгд цэргүүд. Нэг, нэг хөгжим барьцгаагаад үлээх нь үлээж, цохих нь цохиж эхлэхэд би чихээ дараад аавынхаа хажуунаас холдохгүй зогсож байснаа санаж байна. Хичнээн чанга байсан ч би сүрдэж айгаагүй. Яагаад гэвэл аав бас цэргүүд нь над руу хараад инээж байсан юм. Эргээд бодоход ээж аавд хэлж, миний хүслийг биелүүлж, би найздаа ярих сонинтой болсон нь тэр байжээ.

...Охин минь студи рүү гүйгээд хажууд тогтдоггүй. Яагаад гэвэл тэнд охиныг минь загнасан ч өөрийг нь илүү ойлгох тоглоомнууд байгаа болохоор тэр байх.

3 comments:

Ука said...

Ийм эгдүүтэй бяцхан нүд өөдөөс харахад бууж өгөхөөс яахав дээ. Би гэртээ ганцаараа үлдсэн эхний өдрөө маш тод санадаг. Сургуульд арай ороогүй байсныг бодоход 6 настай л байсан байх. Цонхны тавцан дээр гарч зогсоод гэрт хүн ирэн иртэл уйлж билээ. Дараа нь сонсоход 20 минут орчим л ганцаараа байсан юм билээ, гэхдээ их л удсан санагдаад байдаг юм даа надад.

БЭ said...

монголчууд энэ тал дээрээ ойлгодог гоё шүү. би ч гэсэн жоохон байхдаа аавын ажил дээр байнга очих их дуртай байдаг байсан. сургуульд орхоос өмнө аав дүүрэг дээр ажилладаг байсан, тэгхэд ажлынх нь өрөөнд нь хүн бэлэглэсэн ч юм уу хоёр шаазан морь байдаг байв, тэрүүгээр нь би очих болгондоо тоглодог, тэгсэн нэг удаа унагаагаад хагалчихаж билээ. тэгээд аавыг загнах байх г ээд үхтлээ айсан чинь загнаагүй толгой илээд өнгөрч байсныг тод санадын. хэрэв тэр үед намайг загнасан бол би одоо энэ дурсамжыг мартчихсан ч юм билүү хэхэ.
сүүлд сургуулиудаар эрхлэгч захирал этэр хийгээд явхад нь ажил дээр нь очоод л суучихдаг байж билээ. бүр том болсон хойноо ч гэсэн аавын ажлын өрөөнд орхоор нэх гоё дотно санагддаг байв.
энд хүүхдээ ажил дээрээ авчирвал шууд л маргааш нь халагдах биз хэхэ. хулангин муухай охин ээжтэйгээ их адилхан юм аа нээрэн.

BD said...

Iim goyo gazar ajilladag yum chini tsetserlegt yavuulsnii hereggui yum bishuu. Udorjin toglood l bj bn biz. Hamt ajilladag humuusee ch uruu tataad huuhduudee avaad ir gechihgui yu. Tegeed hanitai amar.