Friday, June 25, 2010

Эмч болхыг шахав

Өчигдөр орой хөл бөмбөг үзээд сууж байсан чинь охин маань хүрч ирснээ энэ хөлөн дээр өвдөөд байна гэв.

Харсан чинь хөлийнх нь эрхий хуруунд нь нэг бижигхээн хар өнгөтэй өргөс ч юм уу чулуу ч юм уу шигдээд орчихсон байдаг байна шд.

Эхэндээ зүв зүгээр тоглоод байж байсан хүүхэд чинь "..өө өргөс орчихож..." гэчихсэн чинь дүрдээ итгээд нүүр нь хувирч ирснээ "...би яг уйлах гээд байна аа..." гэснээ бамбаруушаа тэврээд уйлж өгдөг байна шд.

Ээж байхгүй би ч яахав дээ, тэрүүхэн хооронд сандраад, "...за аав нь өргөсийг нь сугалаад өгье, чи хэвтэж бай..." гээд хэвтүүлж байгаад харсан чинь нилээн лав орчихож. Хумсны хутгаар авагдах шинжгүй байхаар нь сорж нэг үзэж, хумсаараа шахаж нэг үзэв болдоггүй ээ ер.

Тэгэж тэгэж бүр сүүлдээ зүү гаргаад ирсэн чинь өнөөх чинь харсанаа бүр дүрдээ итгэж уйлаад ккк.

Тэрүүхэн хооронд бяцxан мэс засал шиг юм болов шд. Зүүгээр арьсыг нь сөхөж байгаад лав шигдээд орчихсон тэр өргөсийг нь ухаж гаргах гэж бөөн юм болов.
Өнөөх чинь уйлаад л би ч хөлс гоожиж сандраад л. Тэгэж тэгэж нэг юм арай гэж салгасан.

Мундаг зоригтой байсан гээд мөхөөлдөс гаргаж өгсөн чинь нөгөө уйлж байсан хүүхэд чинь ааш нь шууд засардаг гэж байна шд.

Ёоё, тэрүүхэн хооронд ч их юм боллоо шүү. Одоо ингээд бичиж суухад ч инээдэм мэт л санагдаж байна, тухайн үед ханиадам л байлаа.

Хүүхэд ээ гэж.

Охин:

-Өргөс чи юунд
Өстэй юм шиг
Өлмий дороос минь
Өвдтөл хатгав аа?

Аав:

-Өнгөт хорвоо гэдэг
Өдөн дэвсгэр биш шүү
Өлмий тавих газраа
Өөрөө харах ёстой шүү..

Гээд л бодов. . .

Бага байхад ч ялгаагүй л байж дээ. Сайндаа ч биш, хөхөө өвлийн хүйтэнд уур манаруулан барин өөрөө дэлчигнэж хөлс баасандаа хутгалчихаад нимгэн шахуу гадаа гарч гүйж байгаад хатгаа авна.

Аав маань, эсвэл ах эгч нар маань гэрт тариа буцалгаад л. Тариа буцалгадаг нэг төмрөн савтай, тэрэн дотроо марл тавьж байгаад шиприз зүү буцалгаад л, гэр дүүрэн нэг тийм эм тарианы үнэр хамар цоргиод л, пинцлинийг чинь хэд хэдээр нь шахуулж өгнө шүү дээ.

Бас хоолой өвдхөөр содтой ус буцалгаж байгаад л утуулах ёстой там тэ? Би лав бүтэж үхчих гээд ер утуулж чаддаггүй хүүхэд байв.

Бас горчишиг гээд нэг шар юм хатгаа туcxаар цээжин дээр, хөл мөлөн дээр тавиад байдаг санаанд оров.

Ээж аав болход амархан, ээж аав байхад хэцүү гэдэг шиг нээрэн л ээж аав байна гэдэг чинь олон мэргэжил эзэмшдэг юм байна. Өчигдөр бол эмч болхыг шахав. ккк

Ц. Хулангийн нэг ийм шүлэг байдаг даа, шууд энэ санаанд ордог гэж байна шд.

Ганцхан ээждээ унших шүлэг : Ц.Хулан

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?

Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хүртэл Та оёдолчин явлаа

Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа

Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн

"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа

Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач

Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа

Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь Та мөртлөө

Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана

Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай юм шиг

Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла

Ижий! Гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдүүддээ урт наслаж хайрла аа!

Ижий аавыгаа баярлуулж яваарай, өдөр болгон хайрлаж яваарай!

Хоёрын хоёр хүүхдийн мундаг аав, инээхдээ буйлаа гаргаж инээдэг, цайлганаас цайлган, бас их үнэнч багадаа хамгийн жижигхэн нь байсан хирнээ одоо өндөөр хамгийн том нь болчихсон байгаа багын анд Даваадаа төрсөн өдрийн мэндийг хүргье! Сайхан баярлаарай!

14 comments:

Hn said...

БЭ болон бусад хөвгүүд маань аав биш ээж байсан бол Ц.Хулангийн шүлэгний утга санааг илүү ойлгож ёстой нэг ид шидийг нь үзэх байсан даа. Эрчүүд хүүхэд төрүүлдэг байсан бол ямар гоё вэ? Нөхөртэйгээ ээлжлээд л.
Намайг охиноо төрүүлэх гэж байхад нэг эгч хажууд дуншаад орилж эхэлвээ. Нөхөр нь заза юун сүртэй юм бэ? шүд өвдөхөөс аймар байв гэж! гэхэд эхнэр нь дунд хуруугаа гаргаж нам дарж авсан. Аав ээжүүд ээ гэж... Хүүхэддээ ойр, хайртай байх л хамгийн чухал шүү дээ. Бүр уярчихлаа. Явж лагерьт байгаа охиноо авчирнаа. Саначихлаа. Ккккк

Ука said...

Харин тийм шүү. Ээж, аав болно гэдэг чинь өөрөө их цогц "мэргэжил" шиг байгаан. Одоо ингээд ангийн найзууд ихэнхи нь 1-2 хүүхдийн эцэг эх болсон гэхээр итгэмээргүй. Зарим нэг нь бол бүүр санаанд багтаж өгөхгүй л байгаа, багйн ангийн хүүхэд насаараа л хүүхэд хэвээрээ сэтгэлд үлддэгийнх байх даа.

Ука said...

Ёо ёо, нээрээ эрчүүд төрдөггүй маа гэхэд өвдөлтийг нь өөртөө авдаг байсан бол ямар гоё вэ. Тэгвэл би жил болгон жирэмсэн явнаа гсн, :р

Hn said...

Хүүхдийн сэдвээр бичсэн нь бас л сайхан санагдлаа. Баярлалаа.

BE said...

би эхнэрээ төрж байхад нь хажууд нь байсан, яг цухуйгаад ирсэн чинь би аймар баярласандаа болоод аав руугаа одоо гарчийна этэр гэцэн мэссэж бичээд сууж байвал яах уу ккк. бас орилоод байхаар нь би санаа зовсымуу яасын ээ чи жоохон аажуухан орилолдоо гээд байсан гэсэн, би ч өөрөө тэрнийгээ мэдэхгүй л байгаа юм, гэхдээ л хазах юм олдохгүй тэмтэрч байхад нь би шуугаа өгөөд хазуулаад л тэсээд сууж байсан юм даг.
бид өөрсдөө мэдрээгүй ч гэсэн сэтгэлээрээ хамт байдаг байхгүй юу даа. ккк

Hn said...

Бас нэг юм. 6-р сарын бичлэгүүдийн нэр болон бичлэгийн төрлийг үзвээс бүгд хүүхдээр "занималдсан" байна. Энэ сарыг хүүхдийн сар болгож зарлах уу? Зөвхөн хүүхдийн тухай бичицгээе. ГОЁ

Hn said...

Өө сар дуусч байна штээ. Бүр хөөрчихөж. 7 сар руу шилжүүлчихье. Кккккк

БЭ said...

7 сар зуны амралт, зун цаг, наадам, лагерь, пионерийн зусалн гэснэ сэдвээр явагдана.

Хулан said...

Иййййййййй

Ука said...

Өө, бүүр бүлгийн ажлын сэдэв гэдэг шиг л айн, ккк. Ерөөсөө хүн тус бүрд сэдвийг нь оноож зуны даалгавар болгож өгье дөө.

Anonymous said...

Эхнэр охин 2оо санаад баларч байнаа.Уг нь охин өнөө өглөө л хөдөө явсан.БЭ бүүр сонин болтол бичих юмаа.Яасан ч гоё шүлэг вэ.БЭ бас төрөх үед дэргэд нь байж чадсан мундаг залуу юмаа.Би охиноо төрөхөд хажууд нь байж дэмжих санаатай байсан ч айгаад чадахгүй юм байна лээ.Аягүй бол өөрөө ухаан алдаж унаад төвөг болох шинжтэй.Уг их мундаг хүн оруулбал орно гээл байж байсан юм.Эхнэрээ өвдөж байгааг нь сонсоод л сонин болцон.Нөхөр нь өвддөг байвал айлууд нэг л хүүхэдтэй байна даа.Ука чамайг нөхөр чинь жил болгон жирэмсэн болгохгүй л байхаа даа,хэхэ.

BE said...

энэ нэрээ бичээгүй хэний хүүхэд вэ ээж аав нь хэн бэ?

Hn said...

Би таацан. Энэ бол ДО байна

Л.Д said...

Баярлалаа Эрка найз төрсөн өдрөөрөө Багануур дүүрэгийн Хэрлэн мөрний хөвөөнд байдаг Баянгол гэдэг амралтанд амарч хорхог хийлгэж идэн сайхан баяарлаж байгаад өнөөдөр өглөө л тэндээс ирлээ