Saturday, January 30, 2010

Онгоц буудах

Заавар:

1. Тоглогчид эхлээд хэдэн онгоцтой тоглохоо харилцан ярилцаж шийднэ. Үүнд мөн онгоцны урт (Зураг: дээш харсан байрлалтай, сөнөсөн онгоц) буюу богино далавчтай (Зураг: доош харсан онгоц) байх эсэх нь хамаарна.

2. Баруунаас зүүн, дээрээс доош тус бүр 1-10 хүртэл бичиж тэмдэглэсэн талбар дээр онгоцоо зурж тэмдэглэнэ.

3. Хэн эхэлж буудахаа хуруудаж юм уу, эсвэл эмэгтэйгээрээ (миагаараа??) чи эхэлж бууд гэх зэргээр урьдчилж тохирно. Бэлтгэл дууссан тохиолдолд тоглолт эхэлнэ. Ээлжлэн тус бүр 3, 3 буудна.

4. Дөрөвний гурав, тавны долоо гэх мэтээр буудан байршлыг тодорхойлсноор хэн түрүүлж дайсны онгоцыг бүгдийг сөнөөсөн нь тоглоомын ялагчаар тодорно.

Богино далавчтай онгоц нь эхлэн суралцагсдад тохиромжтой, сөнөх нь хурдан.
Огт сөнөдөггүй онгоц байж бас болно. Зурагт ийм онгоцыг 2 шархадсан, хажуу тийш харсан байрлалтайгаар үзүүлсэн байна. Нөгөө тал танай онгоцны толгойг хайж "үхтэлээ" эргүүтэх нь найдвартай.
Шархгүй азгүйтлээр шууд бүтнээрээ сөнөх нь ч бий. Зурагт энэ онгоц хоёрны хоёр байршилд байна.
Сөнөх нь бүү хэл бүр шархаддагүй онгоц ч бас байж болно. Дүүрэн хоосон, тэгээд онгоц байхгүй юм уу гэхээр байгаа, хэ хэ, (Зураг: зураасан онгоц).

Тоглогч таны хараа хурц байг.
Have Fun!

Friday, January 29, 2010

Бидний идэж өссөн юмс

За тэгээд бид нарыг дөнгөж өсч өндийж ургаж байхад идэх юмны хомсдол, картын бараанд орж олигтой витаминлаг хоол унд идэж чадаагүйгээс болоод дунджаар өндөр нь 173 хавьцаа нөхдүүд болцгоосон билээ. Ер нь тэгээд социалист нийгмийн үед ч идээд байх юм ховор байсан даа. Одооний хүүхдүүд ер нь их жигдхэн өндөр болжээ 180 аас дээш. Эсвэл үүнийг хүн төрлөхтний генийн хувьсал өөрчлөлттэй холбож тайлбарлаж болох байх л даа.

Ер нь тэгээд бидний чинь гол хоол нь масло талх гэж байгаа. Масло бол ээж мээжийн цалин буусан хэд хоногт л байна. Ихэнхдээ л маслогүй, талхан дээрээ сахар түрхээд хар цай халбагаар жигдхэн тарааж норгож иднэ. Гансүх шинийг санаачилж 9-ийн тосоор маслыг орлуулдаг болсон заримдаа. Ер нь бол 9-ийн тосийг их олон юманд ашиглана. Гутлаа өнгөлнө, үсээ тослоно гэх мэт. Өдөртөө бол иймэрхүү хоолтой л өнжинө. Дүү нараа цэцэрлэгээс авахад өгсөн чихэр боов печенийг горьдлогын харцаар харна. Дүү нар мэдээж өгөхгүй, өөрсдөө бас зэлмүүн юм чинь.

Жимс лав би хэзээ ч тогтмол идэж байгуугүй. Мандарин энэ тэр зөвхөн шинэ жилээр барааг нь харна. Хальсийг нь пааран дэээрээ тавьж гэрээ үнэртэй болгоно. шүүсийг нь нэгнийхээ нүдрүү шахаж шоглоно. Хамгийн анх банана 9 бид хоёр Германаас Дойдоо эгч авчраад нэг ширхэгийг тэгээд идээд ямар сонин өөх шиг жимс вэ гээд. тэгээд тал бананаа барьж гүйгээд 9 өөгийн ээжд амсуулсан. Чадах чинээгээрээ олон хүнд амсуулсан. Тэр чинь 6-р ангид байхаа.

Хиам бол бас л нүдний гэмдээ. Баяр ёслол, цалин буухаар л иднэ. Арав жарын хиам бол мөрөөдөл. Долоо хорийн хиам бол иднэ. Бас цусан хиам голноо өлөн байжээж.

Талх, карантны ус л гол хоол байсан даа чааваас. Би чинь нээрээ хуруугаа усан үзэмнээс болж алдсан штэ. Ээж орос дэлгүүр явлаа усан үзэм авна гэхээр би явна гээд дагаж яваад тэгээд орос дэлгүүрийн гадаа хүлээж байхдаа дүүжин даажинд авцан шт. Өлөн гэдэс өрөөл татуу болгоноо гэж.

Ингээл бодоод байхад талхаар л өссийн биш үү хэхэ.


Thursday, January 28, 2010

Messenger


ирэхээр нь таалагдаад орууллаа.

Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд
Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь чиний найзууд
Гутарсан үед итгэл өгөх нь чиний найзууд
Задарч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд
Зангаа олохгүй төөрч явахад чамайг гээд ирэх нь чиний найзууд
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь чиний НАЙЗУУД юм шүү

Friday, January 22, 2010

Хэдэн дуу

Махаагийнд нэг удаа ангиараа байж байхад З, ГХ хоёр биднийг ангайтал Ламбада хийж билээ ;). "Хээ Ламбаада, баярсайхан мөөмөө унжуулаад.." гээд л дуулдаг байлаа.


Dr. Alban ч бас л 90-ээд оныг эргэн сануулдаг дуунуудын нэг. Ангийн хөвгүүд завсарлагаанаар самбарын урд хааяа тачигнатал реп хийнэ ээ.


London Beat-н энэ дууг сонсохоороо л нээх уйлмаар болдог байж уу, юу дуулаад байгааг нь ч ойлгодоггүй байж, ккк

Tuesday, January 12, 2010

Өвөл

Энэ жил ч тэнгэр аав (юм хум оруулдаг болохоор эр хүйсэн дээр ярилаа шүү, тосоод авдгаараа газар нь ээж юм уу даа) цасыг хаа сайгүй, гамгүй хаялж байна дөө. Бид томоогүй хүүхэд, Улаанбаатар утаагүй хот байхад чинь цас орсны дараа наранд нүд гялбаад л, бүх юм нээх гоё, өнгө орчихсон юм шиг гялалзаад л байдаг байж билээ.

...Өвөл тагтан дээр гараад хаалганыхаа төмөр бариулыг буцаж орохдоо хэлээрээ долоож наалдан пад болоод бөөн юм болж байв даа. Манай 2 ах шоолж инээлдээд, би уйлаад, хэ хэ.

...Хамгийн анх 1-р ангид байсан санагдаж байна, С багштай 1-р улирлын амралтаар ангиараа зугаалга хийж, хойшоо мах руу яваад тэр нэг жижигхэн довноос доошоо гулгаж тоглоод л, гэр гэрээсээ авч гарсан жаахан юмаа идэж уугаад л.... Хүйтэнд хөлдөж үхэх гэж байж гэрийнхнээрээ уурлан байж нэг ундаа авахуулж авч явж байлаа. Ундаа гэдэг чинь дандаа уугаад байдаггүй, ховор нандин юм байлаа, энэ одооны хүүхдүүд ойлгохгүй л дээ, даанч гэсэн.

...Хичээл тараад цасаар нэг нэгнийхээ нүүр ам угааж, хүзүү рүү нь нойтон цас чихэж энэ тэрээр их "өднө өө". Зарим нэг нь "хүүеэ, болиоч ээ. Ямар тэнэг юм бэ? Өддөг охиноо очиж өдөөрэй" гээд л "дургүйцлээ" лаг илэрхийлнэ.

...Хааяа нэг коток явахаараа салж унасан паарыг чарга болгоод дээр нь сууж тоглодог байсан. Надад канки байдаггүй байсан болохоор байрныхаа Г-н чамин, цагаан орос канкиг нь хааяа өмсөөд, тэшиж, гулгаж чадахгүй хүн чинь тэрүүхэндээ дороо гишгэлдэг байлаа.

Өвөлтэй холбоотой нэг иймэрхүү эрээвэр, хураавар зүйлс санаанд орж байх юм. Багштайгаа хамт баяртай нь аргагүй явж байсан жаахан хүүхдүүд л бага насыг минь сануулчих шиг боллоо :-).

Wednesday, January 6, 2010

Хил, хичээл...

Алтан панаалууд үгээ бэлдэнэ
Аварга таслагчид тактик боловсруулна
Үймээний эзэд эрзээн хайна
Үүрэглэсэн зарим нь парт мөргөнө..................................... гээд л энэ асар үнэн үгтэй, амьдралд ойрхон шүлэг тээ. Тэр мөргөдөг парты чинь голоор нь зураас татаад хилийн шугам босгодог байлаа шд. Дэвтэр, ном, гар хуруу зураас давж болохгүй, шууд л хил зөрчсөн хэрэгт орно, дайсны этгээд зарим тохиолдолд хүчтэй эсэргүүцэл илэрхийлнэ. Зарим хөршүүд байнга шахуу асар дайсагналцах байдалтай. П, З хоёр жишээ нь хоорондоо байнга дайн зарлаастай, хожим бодоод байхад хэн хэндээ гайгүй таалагдаад тэрийгээ тийм сонин маягаар бие биендээ илэрхийлдэг байсан шиг байгаан, :-р. Дайны байдал нэг удаа бүүр хурцдаад З гаднаас тусламж хүссэний дагуу аав нь анги дээр ирж, П тэр 2-г зэрэгцүүлж зогсоож байгаад л, Та хоёр хоорондоо учраа олоод аятайхан суувал суу, салбал сал гэж энэ тэр, ха ха. Хаа очиж манайх хөрштэйгөө тунчиг л найрамдалтай төдийгүй, тухалж өнөө партаа дэрлээд хэн хэнд сайн гэсэн, тэгээд гуйсан чинь зөвшөөрөөгүй гэсэн, хэн лаг найраатай, охин уяраадаг, тэр ч байтугай хэний мээм нээх аймшгийн том гээд л ярихгүй, хэлэлцэхгүй юм байдаггүй байлаа. Сэгсээ (манай монгол хэлний багш, химитэй үстэй болохоор л ингэж нэрлэдэг байсан байх даа ), энэ ГЗ ядаж ярингаа юмаа хийгээч гээд л загнадаг, би муу санаатайм болохоороо хажуугаар нь нөгөө дасгалаа хийгээд байдаг байсан шиг байгаан. Хамар Санжаа бол үглэж, үглэж тэсэхээ болихоороо урт шугамаа бариад уурандаа улайгаад л хүрээд ирнэ. Тэхээр нь би лаг багшид зай тавьж өгөөд гялс үсрээд босчихно ( гүй мөн муухай хүн шүү, би), багш хөөрхий надад юм хэлэхгүй, ГЗ л нэг сайн шугамаар цохиулна даа. Сайн багшийг одоо бодоход их зовоосон санагддаг юм. Ер нь багш нар манай ангид хичээлтэй цаг дээрээ яаж орноо гэж зүрхшээдэг байсан байх аа. Зарим багшийн хочийг санаад байгаа хэрнээ нэрий нь санахгүй байвал яах уу, ккк. Жоомын жинхэнэ нэр нь хэн ч билээ, бодоод бодоод олдоггүй ээ. Санаж байгаа хүн байвал бичээрэй гэсэн. Ямар ч байсан, ГЗ-г асууж байхдаа багш нь та нарын яриад байдаг нөгөө амьтантай тийм адилхан байна уу? гэсэн гэсэн, хөөрхий. Нөгөөх нь бодвол аахаан, харин нэлээн төстэй гэсэн байх даа, хэ хэ. Асуугдаж байхдаа хүн, хүн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Батка ярьж байхдаа хойшоо ухраад л, ухраад л байна. Тэгээд нөгөө 301-н жижхэн индрээс нэг удаа арагшаа унахаа шахаж билээ. Би багшийн ширээ 2 гараараа тулж зогсож байгаад ойлгосноо ярьдаг байлаа. Харин нэг удаа Галсанд гудамжны атаман шиг цээжээ хүн рүү түрээд гэж нэг сайн загнуулснаасаа хойш өөрийн муу зуршлыг анхааралдаа авсан болно, :-)). Махаа самбарт гарвал уншсан ч бай, үгүй ч бай сайхан авна даа. Тэр бол агуу хүн байсийм, түүгээр бид бахархах ёстой гээд л зохиолч, яруу найрагчийн тухай асуугдахдаа авч өгнө шүү дээ. (ББ гээд жинхэнэ нэрээ хэлээд ноднин нэг утсаар ярьсан чинь хэн билээ, юу билээ гээд бодож байна лээ шд. Дараа нь санангуутаа, өө чи нэрээ ингэж хэлэхээр чинь яаж танихын бэээ гээд, ккк.)
Т паарчигныхаа хормойгоор оролддог, ГС шилээ мааждаг (ер нь ихэнхи хөвгүүд тийм байсан санагдчихлаа) , Д.Л. яг хариугүй уйлах гэж байгаа царай гаргадаг, галзуу ГТ бол мэдэхгүй байсан ч күүл зогсдог байлаа гэж...
За, өнөөдөртөө ингээд өндөрлөе дөө. Манайхан ч дуусашгүй баян дурсамж ихтэй анги шүү.