Wednesday, April 14, 2010

Тоглоом үргэлжлэл

Утсаар тоглох:

Бага байхад утас тоолуургүй, мөнгө төлнө гэсэн ойлголт ёстой түй ч байхгүй байсан болохоор гэртээ уйдаж байгаа үедээ ганцаараа юм уу хэдүүлээ нийлж сайхан утсаар тоглож цаг нөхцөөдөг байлаа.
Эхэндээ бол их гэм хоргүй хөөрхөн, банди нарын гэр рүү нь утасдаад "Чи намайг даанч танихгүй л дээ. Гэхдээ би чамайг дандаа харж явдаг, бла бла бла..." гэх мэтээр ярина. Аль алинд нь зугаатай, ер нь зүгээр шүү. Нэг удаа нөгөө ангийн нэг хөвүүн рүү таньдаггүй хүн танилцъя, барья болж яриад, өнөөх чинь бүүр сурцан ч юм уу, охин найраад гаршцан ч нөхөр байсан уу, уулзъя, учиръя гэж байна аа. Ямар жинхнээсээ болзоонд очиж, өөрийгөө барьж өгөх тэнэг биш ч гэсэн аймаар дуртай "Тэгье л дээ, хаана, хэзээ?" энээ тэрээ болсон чинь "Зайсан толгойн доор шатан дээр шар шаар бариад ир. Би цэнхэр шаартай хүлээж байя" гэдгийм даа, уахаха... Дараа нь сургууль дээр тэрэнтэй тааралдах болгонд аймаар инээд хүрдэг байж билээ, ккк..
Заавал эрэгтэй хүүхэд гэхгүйгээр заримдаа хаашаа ч хамаагүй залгана. Тэгээд л хүн утсаа авангуут дуугаа төв болгож байгаад "За, сайн байна уу? Орон сууцны контороос ярьж байна. Шугам шинэчилж байгаад алдаа гарчих шиг боллоо. Шалгах гэсэн юм. Та жорлонгийнхоо усанд гараа дүрээд үз дээ. Халуун байна уу? .... аа, за зүгээр хүйтэн байна уу, тээ. Хм, том өрөөнийхөө паарыг бариад үз дээ, халж байна уу? За, ойлгомжтой. Одоо наад тэнэг толгойгоо бариад үз. Халуун байна уу? ",=))... гээд л утасны цаана өөрөө эвхэрч унаад л баясаж өгдөг байжээ.
Эсвэл "Сайн байна уу? Холбооноос ярьж байна аа. Утасны гэмтэл шалгаж байна. Та харилцуур руугаа хүчтэй үлээ дээ. Одоо шүгэлд" гэх мэтээр мэдрэлтэнэ ээ.
Нэг удаа би эрхий хуруугаа зүсээд бооцон явж байгаад гадаа ГЗ-той тааралдсын. Орой утас дуугарахаар нь авсан чинь "Байна уу, энэ хэсгийн эмнэлэг үү?" гэнэ ээ. "Үгүй" гэсэн чинь "Тэгвэл таны эрхий хуруу яагаад боолттой байгаан?" гээд утасны цаана татаж унангуут нь сая хэнийг нь мэдэж байгаам чинь. Тэгээд яахав, чаддагаараа "Аа, муу Байзал" гэж л хариугаа авна шд, хэхэ.
Дөнгөж оюутан болоод хэдхэн хонож байсан ГЗ, Е, нөгөөх нь ГС байсан санагдаж байна, манайд ирэв ээ. Танилцаад дорхноо найзалсан, хөдөө аймгийн төвөөс ирсэн нэг хөөрхөн охины байгаа айлынх нь утас байсийн. Тэднийх рүү залгаад Е ярилаа. "Өө, миний охин. Ах нь сая нутгаас ирлээ. Аав, ээж чинь жаал мах, шөлний юм өгч явуулсан. Чи 4 замын үйлдвэрчний эвлэлийн үүдэнд ирээд авчих" гээд л үнэн буурьтай ярьсан. Хөөрхий, тэр маань тэгээд юмаа авах гэж очиж хүлээж баахан зогссон байх даа гээд л би одоо болтол боддог юм. Бас сайн найзууд болсон хэрнээ би ингэсэн гэдгээ одоо болтол хэлээгүй л байгаа. Хэзээ нэгэн цагт заавал хэлж уучлалт гуйна аа. Тэр өдөр манайд бид хэд их дэлдэгнэсийн. Сүүлдээ бүүр манайх руу залгасан хүнтэй би зүгээр ярьж байхад Е, ГЗ хоёр байс гээд л "" У, чи наад эротик хувцасаа тайл. Нөгөө чанасан цувдайгаа яачив" гэж мэгээд намайгаа чавга болгож байгаам чинь.
Гэх мэтээр бичээд байвал энэ утсаар тоглох гэдэг юм чинь дуусахгүй шинжтэй. Та хэд ч гэсэн энэ талаар өөрсдийн "туршлагаасаа" харамгүй хуваалцана гэдэгт итгэлтэй байна. :)

13 comments:

БЭ said...

Манай яг өөдөөс харсан айлынхтай манай гэрийн утас салаа байдаг байж билээ. Авгайг нь Нина гэдэг байсан. Утас дугараад л хэнтэй ярих уу гэнгүүт өөдөөс Нина тай ярия гэнгүүт л нусаа нийж байгаа чимээ гаргангуутаа Ний Наа байхгүй этэр гэж дөвчигөнөдөг байж билээ. За тэгээд тэднийх нэг оюутан охинтой байсан санагдаж байна, тэрэн лүү залуучууд их залгана, бид хэд нууцаар хайрын шивнээг нь гөөмөн их сонсдог байж билээ.

БЭ said...

Та нар гэрийнхээ хуучин номероо санадаг уу, би санадгий шд, 32182 дугаартай байсан. Сүүлд нэг 3 нэмэгдээд 3321..болж байж билээ. Одоо энэ дугаар дээр айлын утас байдаг юм болов уу нэг шалгаад үзээрэй та хэд хэхэ.
Утсаар тоглохын хувьд ч зөндөө дэмийрдэг байж билээ. Дурын дугаар залгаад л эмэгтэй хүүхэд авангуут нь чамтай ярия, намайг тэр гэдэг, танилцая ч юм уу эсвэл таньдаг мэддэг хүүхдийн утас руу залгаад л баахан дэмийрдэг байж билээ. Гэх мэт бөөн бөөн л дурсамж байх юм хэхэ.
Чиний харин энэ шар шаар цэнхэр шаартай дурсамжийг уншаад бас баахан инээд хүрэв, хөөрхөн ен тэ.

hulan said...

Гоё сэдэв байна Ука. Би огт танихгүй нэг банди руу хэдэн өдөр залгаж хөө мөн ядаргаа болсон доо. Өнөөх чинь надаас салахын түүс сүүлдээ ангийнхаа бүх хүүхдийн гэрийн утсыг өгөөд санаа нь амарсан байх даа. Хаха. Би тэр дугааруудыг нь бусдад тараагаад бөөн утасны сүлжээ.

hulan said...

Манай "Махын" гэрийн дугаар 332728. Одоо 63-тай болсон. Тэр байрнаасаа нүүсний дараа нэг хэсэг хуучин гэр рүүгээ залгаж "Х-тай яръя" гэж өөрийгөө асууж дэггүйтнэ ээ. Нээрэн нэг залгаж хуучнаа дурсаж тоглоё байз. Утасны сарын төлбөр 400-хан төгрөг. Үнэн гоё

happiness said...

Nii Naa kkk, baahan bayasav.

Manaih 32783 baisan. Ene martagddaggui toog chini end tend PIN bolgoj ashiglamaar yum bna shuu.

Hulan ashgui odoo yum bichij boldog bolson uu?
Ter uuruu uurteiguu yariya gedeg chini setgetsiin hund emgeg bna, ;)

СГ said...

пээ утастай хүмүүс ч гоё юмаа л гэхээс, манайх гэртээ утасгүй байсан болохоор. гэхдээ л ямар ч байсан манай хажуу айлынхан утсаараа яриулаад л байдаг байсийн. гээд юм ярьж болохгүй их гэцүү, энэнээс болоод олон юм алдсан юм шиг санагдаад байх чив хахахаха

Anonymous said...

manai huuchin dugaar 32204 bsan,harin GS-h 32228 bsan bhaa.uur Gomboogiihiig sain meddeg bsan martsan bnaa.hun buriin dursamj huuhed nasand maani avaachaad saihan yumaa,bayarlalaa Uka.heden utas sanah n ve geed uzsen chin iimerhuu bna.sur-32634,kontor-32641,hehe.bid 4 tershen bolohoor ah n ulger duurailal uzuuleh geed utsaar toglodoggui bsan yum shig bnoo.

Л.Д said...

Сайн уу найзуудаа би хөдөө ажлаар яваад уншиж чадагүй нилээн удлаа. Манай гэрийн утас 32732 байсан. Манайхан утсаар тоглодог байсан шүү. Би их шингэхэн хоолойтой байсан болохоор намайг эмэгтэй хүүхэдтэй андуурч банди нар яридаг байсан шүү хэхэ. ГС, Е, бид нар бас контороос ярьж байна. Энэ доод подвалд чинь юм хийгээд байна гээд паарыг нь юмаар цохиулаад л сонсогдохгүй байна гээд хоолны халбагаар нүдүүлээд л тоглодог байсан. Бас бие биенийх рүүгээ яриад 7 хоног ус ирэхгүй хэрэгцээнийхээ усыг хангаарай гэж анхааруулаад л хэхэ сайхан байсан шүү. Бас их сахилгагүй байж дээ.

Л.Д said...

Сайн уу найзуудаа би хөдөө ажлаар яваад уншиж чадагүй нилээн удлаа. Манай гэрийн утас 32732 байсан. Манайхан утсаар тоглодог байсан шүү. Би их шингэхэн хоолойтой байсан болохоор намайг эмэгтэй хүүхэдтэй андуурч банди нар яридаг байсан шүү хэхэ. ГС, Е, бид нар бас контороос ярьж байна. Энэ доод подвалд чинь юм хийгээд байна гээд паарыг нь юмаар цохиулаад л сонсогдохгүй байна гээд хоолны халбагаар нүдүүлээд л тоглодог байсан. Бас бие биенийх рүүгээ яриад 7 хоног ус ирэхгүй хэрэгцээнийхээ усыг хангаарай гэж анхааруулаад л хэхэ сайхан байсан шүү. Бас их сахилгагүй байж дээ.

happiness said...

Ёоё ямар лаг санадаг юм бэ, бүүр контор, сургуулийн утас санаж байна гэдэг чинь. ийм лаг ой тогтоолттой хүмүүст бөөн бөөн хүүхэд насны дурсамж хадгалагдаж байгаа даа. Хуваалц л даа, плийз.

СГ said...

та нар ямар сахилгагүүй юм бээ, би бол утасдаад л танилцаад л нээх таньдаг хүн шиг л баахан юм яриад л...гэснээс ангийнхаа хүүхдийн хамаатных нь ангийн эрэгтэй хүүхдийн утсыг аваад бараг нэг жил утасны найзууд байвөө,өдөр ямар хурдан өнгөрнө гээч онгоц буудаад л охин яриад л /эмэгтэй юм байж/, дуу заалгаад л гоё л байдаг байвш. чацуу гээд л худлаа яриад байсан чинь харин баригдаад дүү нь гэдгээ хэлж нэг санааг нь амраав хө. гээд л жил гаран ярьж байгаад /манайх утасгүй байснаас болж/ больчихсон, одоо хэр нь, нэг уулзаж барааг нь хардаг байж гэж бодогдоод байдгийн кхкхкхкхкхкхкх

Anonymous said...

32204-t hen yum be? nadad nuuh yum bhgui. bi 32028 bn. ter ued yariltsaj bsan yumaa yariltsiildaa!pj.

Anonymous said...

32204-t hen yum be? nadad nuuh yum bhgui. bi 32028 bn. ter ued yariltsaj bsan yumaa yariltsiildaa!pj.