Thursday, April 1, 2010

Түр зуур...

Энэхүү блог оо нээж хөтлөөд нэгэнтээ гурав дахь хавартайгаа золгож байна. Анх Батка маань зөвхөн өөрийнхөө найзуудын талаар, бидний хэдэн нөхдийн талаар, найз нөхөрлөлийн талаар бичнэ хэмээн нээж байж. Гэтэл хашир энэ блогоо нээчихээд нэг их юм бичихгүй байгаад байхаар нь миний зүгээс сэдэв үүсгэн, манийгаа урьчих, хамтраад бичье гэсэн санал гаргасаныг маань хүлээн авч бичиж эхэлсэн билээ. Ингээд тун удалгүй Укад энэ блог хаягаа үзүүлж, хамтарч дурсамжаа бичиж байгаач гэж гуйж байв аа. Удаан ч гуйлгасангүй өнөөх чинь бас л за зү болоод хамтарч бичиж эхлэв. Ингээд бид 3 ын бичиж байсан блог маань энэ он гарсанаас хойш олны хараанд өртөв үү, манай хэд цааш нь дамжуулав уу, гэв гэнэт л борооны дараахь мөөг шиг хорин хэдэн жил уулзаагүй, холбоо сүлбээ тасарсан нөхдүүд энд тэндээс гарч ирэн сэтгэгдэл үлдээх болсонд миний бие вээр туйлын их баярай байлаа. Та хэдийг багштай уулздаг өдрөөс долоо хоногийн дараа билүү дээ орж ирж буй зочидыг тоолох санаатай энэ зүүн буланд байгаа тоолуурыг байрлуулсан юм л даа. Хоёр гуравхан долоо хоногийн дотор л бараг 800 гараад явж байна гээд бодохоор манай муу блогийг тоож уншдаг хүмүүс мэр сэр нэмэгдээд ч байгаа юм шиг.
Яг одоогоор нийт 9 хүүхэд энэ блогт бичлэг бичих эрхтэй байгаа. Цаашид ч бусад ангийнханд маань нээлттэй байх болно. . .
Яагаад ингээд бичээд унав гэхээр миний бие ажил төрөл, ар гэр, эрүүл мэндийн шалтгаанаас үүдээд цаашид хамтарч бичиж чадахаа байж буйг минь хүлээн авна уу! Дур мэдэн блог оо хааж зүрхлээгүй тул өөрөө эгнээнээсээ буухаар шийдсэн минь энэ. Интернет гэдэг соёл иргэншилээс түр холдож, хувийн болон хувьсгалын ажлаа амжуулах аянд гарах хэрэгтэй боллоо. Зун нисээд очино оо. Очиж байгаад нийт андуутайгаа нүүр тулан уулзалдаж, юмыг яаж мэдэхэв, блог оо үргэлжлүүлэн хамтарч бичих ч юм билүү. Тэр хүртэл олон сайхан дурсамжаа үргэлжлүүлээд 9 биш 36 уулаа энэхүү блог оо хөтөлдөг болоод байж байгаарай.
Хорвоо дэлхий уужим, нас залуу, цус өтгөрчихөөгүй дээр ихийг амжуулхын төлөө урагшаа. Би баяртай гэж хэлэхгүй ээ, эргээд уулзахын л төлөө. . .

18 comments:

СГ said...

юу вэ,хүн болгон энд тэнд биенийгээ хуураад байгаа болохоор чиний энэнд чинь итгэмээр ч юм шиг үгүй ч юм шиг...
ямар аймаар нухацтай болилоо гэдэг юм бэ, үерхэе гэсэн захиа авчихаад дараа нь болилоо гэсэн хариу сонссон хүн шиг л болов, хэхэ хэ

Зулаа said...

Нээрээ энэ чинь аль нь юм бэ. Сайхан зүйл бичдэг хүн нэгээр хасагдах нь гэж бодогдоод тэнгэр хөмөрчих шиг л санагдлаа ш дэ............ Үнэн байдлаа хурдхан хэлээрэй.

Хулан said...

Би лав итгэхгүй байна. Гарчиг нь юу гэнүү? ТҮР ЗУУР гэнэ ээ. Хэхэхаха. БЭ үнэнээ хэлээд бууж өг дөө

БЭ said...

Өө яадаг хашир бурхинууд вэ та нар, ядаж урмыг нь бодоод итгэсэн дүр үзүүлчихгүй, заза дөрвөн сарын нэгээн за юу, олигтой хуурах юм санаанд орохгүй юм зүгээр ккк.

Нэх үнэмшилгүй юм биччихсэндээ өөрөө санаа зовчихлоо байна ккк.

Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ
Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
Тас тас инээ, татаж унатлаа инээ
Нүд дүүрэн инээж
Нүүр дүүрэн баясаж
Зүрх дүүрэн мишээж
Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай...

гэнээ.

Инээдмийн баярын мэнд хүргэе!

Хулан said...

Хэлээгүй юу? Бууж өгсөн дөө, бууж өгсөн дөө. Инээж байгаа нэгнээ хараад итгэл урмаар дүүрэн амьдарцгаая.

Хулан said...
This comment has been removed by a blog administrator.
Хулан said...

Өө инээж байгаад 2 удаа оруулчихлаа. БЭ нэгийг нь аваад идчихээрэй
"устаагаарай" гэсэн үг шүү. хэхэ

Зулаа said...

Ёох санаа амарлаа ш дээ. Хэ хэ хэ, за өөр олон сайхан зүйл бичээрэй. Амжилт

БЭ said...

Баярлалаа, сайхан амттай комэнт байлаа.

Зулаа бас бич л дээ чи.

happiness said...

Ёоё, ямар аймаар тоглодог юм бэ?????? Энэ хашир хүмүүс л учрыг нь дор нь олчихоос биш би ч сандраад энд шууд л утсаа шүүрч авах гэж байлаа. Уншиж байхад л арьс жирвэгнээд нээх эвгүй болдог гэж байна шд. Хамгийн түрүүнд уншиж таарсан бол би энд итгээд мааад тавиулцан суужийхгүй юу, ккк.

БЭ said...

Жоохон гүрийх гэсэн чинь чадсангүй ээ, тэвчээргүй улаан даавуу чинь.

СГ said...

...инээлгэе гэсэн санаа нь чинийх байж
инээгээд эвхэрсэн элэг нь минийх байж...
энэнээс чинь болоод эмнэлэгт эм тариа гээд сууж байна шүү

khasha said...

Би үнэмшээд уйлах шахлаашдээ

СГ said...

хулан би хууртагдаж дууслаа гээл байсан мөрт БЭ-д хууртаагүй байхад бусад нөхөд хууртаагүй ээ гэсээр байгаад тэр нөхөрт хууртчих юм даа хө

СГ said...

ганцаараа идсэн гахай таргалдаггүй ээ
олуулаа идсэн оготно турж үхдэггүй ээ гэж, ганцаараа комент идээд сайхан байв уу

Batka said...

аймаар итгэдэг байна штээ, блог тэгж их цаг завыг нь үрээд байгаан байх даа гэж гайхлаа, мань ч угаасаа аймаар итгэмтгий дөө... u got me

maxaa said...

ter olon humuus bugdeeree goe um bichej oruulbol salahiin argagui l um bna shu.bi bas neeree l ih ajiltai baidag um baihdaa l gesen shu um bodoj bailaa! ug ni bi bagadaa zohion bichlegt gaigui bas zohiolch taldaa baisan maniigaa toovol um bichih gej oroldmoor sanagdchihlaa! aaa bas gadaadaas ireh garuud hurdan ireed ahiad geals uulzaldiildaa anduudaa!

БЭ said...

эмайл хаягаа үлдээгээрэй, би урилга илгээе.